“Төрийн өмч Ш.Түвдэндоржийн гэр бүлд шилжих нь”

Хуучирсан мэдээ: 2014.06.12-нд нийтлэгдсэн

“Төрийн өмч Ш.Түвдэндоржийн гэр бүлд шилжих нь”

Энэ үгийг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хэлсэн юм. УИХ-ын чуулганы хуралдаанаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдыг томилох асуудлыг хэлэлцэх үеэр ийнхүү Ц.Нямдорж гишүүн бухимдсан юм. Төрийн өмчийн хороо ҮХААЯ-нд харьяалагддаг. Тэгвэл Ш.Түвдэндорж ҮХАА-н сайдаар томилогдвол Төрийн өмчийн хороо түүний харьяалалд очно. Харин нийслэлийн төрийн өмчийн газрыг Ш.Түвдэндорж гишүүний төрсөн дүү удирддаг юм байна.

Тиймээс Монголын төрийн өмч нэг гэр бүлийн мэдэлд очих нь хэмээн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж шүүмжилсэн юм. Тэрээр хэлэхдээ “Ах дүү хоёр нийлээд Монголын төрийн өмчийг эзэгнэх нь. Ардчилсан намд Ш.Түвдэндоржоос илүү ҮХААЯ-ыг удирдаад явах боломжтой, чадвартай залуус олон байгаа. Ш.Түвдэндорж өөрөө их дуртай байх шиг байна, сайдын суудалд” гэсэн юм. Ц.Нямдоржоос гадна Ш.Түвдэндоржийг сайд болгохгүй эсэргүүцэх гишүүд чуулганы танхим дүүрэн байсан шүү.

Ш.ОЧ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж