Их-Өлгий уулын тахилга боллоо

Хуучирсан мэдээ: 2014.06.11-нд нийтлэгдсэн

Их-Өлгий уулын тахилга боллоо

Сүхбаатар аймгийн BBS телевизийн мэдээллийг хүргэж байна. 2014.06.11

 

– Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт Их-Өлгий уулын тахилга эн сарын 7-ны билэгт сайн өдөр боллоо. Эрдэнэмандал хийдийн тэргүүн хамба лам Дагвын Даваажав санаачлан 24 дэх жилдээ сэргээн тахиж байгаа энэхүү уулын тахилгад хурдан морь уралдаж, хүчит бөхчүүд барилдлаа.


– Мото спортын мастер Самбуугийн Лхам агсны нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээн 5 дах жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Сумдын аварга шалгаруулах тэмцээнд 8 сумын 15 багийн 120 гаруй тамирчид 2 өдрийн турш спортоор өрсөлдөж тэргүүн байранд Дарьганга сумын баг тамирчид шалгарлаа. 2015 оны сумдын аварга шалгаруулах тэмцээн Түвшинширээ суманд зохион байгуулагдахаар болсон.

– Дарьганга суманд 24 айлын орон сууц баригдахаар бэлтгэл ажил нь хангагдаж айлуудаас захиалга авч эхэлжээ. Өнөөдрийн байдлаар 10 гаруй айл захиалгаа өгсөн байна. Орон сууцны барилгын ажлыг Атмор компани барьж гүйцэтгэх юм байна.


– Сүүлийн үед малын хулгайн гэмт хэрэг өсөх хандлагатай болжээ. Ялангуяа Баруун-Урт сумтай ойрхон нутагладаг айлуудын мал хулгайд алдагдах болсон байна. Аймгийн цагдаагийн хэлтсээс малын хулгайтай тэмцэх зорилгоор төлбөртэй мэдээлэл авахаа мэдэгдлээ.


BBS TV

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж