Монголын хариуцлага үүрэх нам байгуулна гэв

Хуучирсан мэдээ: 2014.06.11-нд нийтлэгдсэн

Монголын хариуцлага үүрэх нам байгуулна гэв

Монголын хариуцлага үүрэх нам албан ёсоор байгуулагдаж байгаагаа өнөөдөр мэдэгдэж, хэвлэлийн хурал хийлээ. Энэ сарын 7-ны өдөр нэрээ албан ёсоор авсан тус нам одоогоор 20 гаруй гишүүдтэй юм байна.  Тус нам нь Монгол Улсын нийгмийн харилцаанд гуравдагч түүхэн үүрэг үүрэх нам бөгөөд хуучнаар МАХН одоогийн МАН нь 1921 онд ардын хувьсгал хийсэн анхдагч хүчин Арчилсан нам бол 1990 онд ардчилсан хувьсгал хийсэн хоёрдогч хүчин болж ажиллаж байгаа гэлээ. Харин тус нам иргэн бүрийг нийгмийн өмнө хариуцлага хүлээдэг болгон төлөвшүүлэх гуравдагч хүчин болж ажиллана гэлээ.


Шинээр байгуулагдаж буй энэ нам нь Монгол Улсын 18-аас дээш насны оюуны болон биеийн хөдөлмөр эрхлэх чадвартай иргэн бүрийг өөрийн болон бусдын өмнө хариуцлага үүрэх оюуны болон санхүүгийн чадвартай үнэн-үнэтэй шударга монгол хүнээр шинэчлэн төлөвшүүлж тодорхой эрх үүрэг үүрүүлэх зорилготой гэнэ.


Ш.ОЧ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж