Шүүх хурал үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2014.06.11-нд нийтлэгдсэн

Төрийн албан хаагчид их хэмжээний хахууль өгч, гадаадаас мөнгө “угааж” Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ашигт малтмалын үйл ажиллагаа явуулсан гэх “Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаяр, ерөнхий менежер Н.Отгонболд, А.Чандмань, Газрын тосны газрын дарга агсан Д.Амарсайхан нарыг шүүх хурал өчигдөр эхэлсэн. Энэхүү хэргийг Дүүргийн анхан шатны II шүүхэд өчигдрийн 09.30 цагаас эхлэн хянан хэлэлцсэн бөгөөд эх сурвалжаас авсан мэдээллээр бол шүүх хурлыг өнөөдөр үргэлжлүүлэхээр болжээ.


Х.Анхбаяр нарыг компанийнхаа нэр дээр 2007-2013 онд ашигт малтмалын 45 ширхэг тусгай зөвшөөрлийг худалдаж авсан, хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг цуцлах үндэслэл нь гарчихсан байхад цуцлалгүйгээр бусадтай хуйвалдаж сунгасан хэрэгт буруутгаад байгаа. Мөн төрийн албан тушаалтнуудтай хуйвалдаж Карибын арлуудад оффшор бүсэд бүртгэлтэй 12 тэрбум төгрөгийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулж ирж хайгуулын лицензүүдийг худалдаж авч, “угаасан” болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна.  


Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж