Төгрөгийн ханш 24-26 хувиар суларчээ

Хуучирсан мэдээ: 2014.06.11-нд нийтлэгдсэн

Төгрөгийн ханш 24-26 хувиар суларчээ

Үндэсний статистикийн хорооноос Монголбанкны зарладаг гадаад валютын албанд ханшид судалгаа хийжээ. Монголбанкны төгрөгийн ам.доллартай харьцах нэрлэсэн дундаж ханш өнгөрсөн тавдугаар сард 1813 төгрөг болж, өмнөх дөрөвдүгээр сараас 1.6 хувь, жилийн өмнөхөөс 374.8 төгрөг буюу 26 хувиар суларсан байна.

Төгрөгийн юаньтай харьцах нэрлэсэн дундаж ханш өнгөрөгч тавдугаар сард 290.6 төгрөг болсон нь дөрөвдүгээр сарынхтай харьцуулахад 1.4 хувь, жилийн өмнөхөөс 56.4 төгрөгөөр буюу  24 хувиар суларсан талаар статистикчид мэдээллээ.

Б.МИШЭЭЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж