Төрийн соёрхолт зураач С.Саранцацралтын Өвс уран бүтээлийн үзэсгэлэн зургадугаар сарын 12-26-ныг хүртэл Монголын урлагийн зөвлөлийн Улаан гэр галерейд уран зураг сонирхогчдын хүртээл болох нь.
Энэ удаад гаргаж буй түүний “Өвс” гэх үзэсгэлэн нь уран зургийн ур чадвар, зураачийн бийрээр амилсан зотон зураг, жаазан доторхи зурмалуудыг танхимд эгнүүлж тавьсан хэвшмэл сэтгэлгээнээс ангид болсоноороо онцлог бөгөөд бүтээлүүд нь өвсний үзэмж, үнэр, уянга аялгуу хийгээд ухаарал, өнө мөнхийн тухай яриаг уран зураг сонирхогчдод хүргэх юм байна.
Өвс нэртэй үзэсгэлэн нь зургадугаар сарын 12-нд 18.00 цагт Улаан гэр галерейд уран зураг сонирхогчдын хүртээл болох аж.
Э.ТЭКҮ