Л.Гүндалай “11 11” төвд ажиллав

Хуучирсан мэдээ: 2014.06.11-нд нийтлэгдсэн

Л.Гүндалай “11 11” төвд ажиллав

Боомтын нэгдсэн захиргааны дарга Л.Гүндалай, Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат нар  өнөөдөр “11 11” төвд ажиллаж, 2500 иргнэий асуултад хариулт өглөө. Тэд иргэдийн асуултад хариулт өгсөн юм. Хилийн боомтын хяналтын болон аюулгүй байдлыг хангах, байгууллагын үйл ажиллагааг уялдуулах, ерөнхий зохицуулалтаар хангах үүрэг бүхий Боомтын нэгдсэн захиргааг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэд байгуулснаас хойш хоёр сар болж байна. Монгол улс  42 хилийн боомттой бөгөөд гааль, мэргэжлийн хяналт, хилийн цэргийн үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, боомтоор нэвтэрч буй иргэдэд дэлхийн түвшинд хүрэхүйц  үйлчилгээг үзүүлж, цаашдаа эдийн засгийн чөлөөт бүс болгоход үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллана гэж тус захиргааны дарга Л.Гүндалай онцоллоо.

Гадаадад амьдарч буй иргэд гэрийнхэндээ шуудангаар илгээмж илгээхэд гаалийн татвараас хөнгөлөх асуудлыг хуулийн төсөл боловсруулж ирэх намрын чуулганаар УИХ-д оруулахаар бэлдэж байгаа юм байна. Гаалийн байгууллага нь улсын хилээр орж гарч байгаа ачаа бараанд гаалийн хууль тогтоомжийн дагуу хяналт шалгалт тавьдаг билээ. Гаалийн хуулиуд шинэчлэгдэж байна. Энэхүү шинэчлэлийн үзэл баримтлал нь дэлхийн гаалийн байгууллагын бусад конвенц, үзэл санаа, “21 дүгээр зууны гааль” гэх  олон улсын хуультай нийцэж гарч байгаа гэдгийг Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат онцолсон юм. Уг хуулиар хууль ёсны худалдааг дэмжихээс илүү хөнгөвчлөх, аль болох биет үзлэгээс ангид цахимжуулсан, эрсдлийн удирдлагын гол хэрэгсэл болсон рентген аппарат, эрэлч нохойн үзлэгийг хөгжүүлэх замаар шуурхай, аюулгүй үйл ажиллагаа явуулахад анхааран ажиллаж байгаа гэв.

Ш.ОЧ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж