“Харанга” хамтлагийнхан 25 насныхаа ойд зориулан гишүүн бүр өөрсдийн бие даасан тоглолтоо фэнүүддээ зориулж буй. Тэгвэл тус хамтлагийн бөмбөрчин Н.Пүрэвдашийн “Haranga&Puje” тоглолт зургадугаар сарын 13-ны 19 цагаас “UB palace”-ын их танхимд хийхээр товоо зарлаад байгаа. Өнөөдөр уг тоглолттой холбоотой мэдээлээ Н.Пүрэвдаш хэвлэл мэдээллийн ажилчдад өгсөн юм. Мэдээллийн үеэр “Харанга” хамтлагийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон билээ.
“Haranga&Puje” тоглолтын онцлог нь тоглолт гэхээсээ илүү шоу чиглэлрүүгээ хандсан нь том онцлог болж байгаа гэнэ. “Лазер” брэндийн бөмбөрийн цохилтыг DJ-ын микстэй хослуулан амьдаар тоглох бөгөөд тоглолтонд Hip hop урлагийн төлөөлөл болсон уран бүтээлчид оролцох аж. Тоглолтын үеэр “Харанга” хамтлагийн 20-30 дуу дуулагдах бөгөөд тайз засалтын хувьд өөрийн гэсэн өнгө аясыг агуулж байна гэдгийг мэдээллийн үеэр “Харанга” хамтлагийнхан онцолж байсан юм.
Дашрамд сонирхуулахад “Харанга” хамтлагийнхан өөрсдийн ойн тоглолтоо тун удахгүй фэнүүддээ зориулах юм байна.
Э.ТЭКҮ