Хэрэглээний үнийн улсын индексээр илэрхийлэгдэх инфляци өнгөрсөн сард өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд өнгөрсөн сарын байдлаар өмнөх дөрөвдүгээр сарынхаас 1.5 хувь, оны эхнээс 6.2 хувь, жилийн өмнөхөөс 13.7 хувь болж өссөн байна. Ерөнхий индекс ийнхүү өсөхөд хүнсний бараа, ундаа, ус, нийтийн хоолны үнэ, хувцас, бөс барааны үнэ өсөхөд голлон нөлөөлсөн байна. Аймгийн хэмжээнд авч үзвэл, хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ бүх аймагт дунджаар 0.2-5.5 хувиар өсчээ. Үүнээс Сэлэнгэ аймагт хамгийн ихээр буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 5.5 хувиар өссөн байна.
Б.МИШЭЭЛ