МУИС-д хийгдэж байгаа шинэчлэлтэй холбоотойгоор тус сургуулийн нэр бүхий 10 багш өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт сургуулийн захирал, доктор А.Галтбаяр шинэчлэлийг гажуудуулсан шийдвэр гаргаж байна хэмээн мэдэгдсэн. Тэгвэл багш удирдлагуудын дунд үүссэн үл ойлголцол, мөн шинэчлэлийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд МУИС-ийн эрдэмтэн багш нар өчигдөр хуралдаж Удирдах зөвлөлд зарим нэг өөрчлөлт оруулжээ. Ингэснээр МУИС-ийн Удирдах зөвлөлд багш нарын төлөөллөөр Ч.Хашчулуун, Ч.Лодойравсал, Р.Энхбат, Б.Очирхуяг, Д.Заяабаатар нарыг сонгосон байна.
Г.НАРАН