Хуучирсан мэдээ: 2014.06.11-нд нийтлэгдсэн

Сүүлийн өдрүүдэд зарим сонин, сайтаар судлаач Р.Батсайханы “Хантингтон ингэж хэлэв” гарчигтай төлбөртэй нийтлэл цөөнгүй давтамжтайгаар цацагдаж байна.

Уг нийтлэлд “Монгол Улсын Гадаад хэргийн болон Уул уурхайн сайд нараас Засгийн газарт Монгол Улсыг дунд болон урт хугацаанд хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр гэх зүйлийг БНХАУ-ын элчин сайдын хамтаар боловсруулан өргөн барьжээ” гэж дурджээ.

Монгол Улсын Засгийн газар, Гадаад харилцааны сайдтай холбоотой энэ мэдээлэл ньогт үндэслэлгүй бөгөөд гүтгэлгийн шинж чанартай байгааг албан ёсоор  мэдэгдэж, залруулга гаргах нь зүйтэй гэж үзэж байна.

Гадаад харилцааны сайдын хэвлэлийн төлөөлөгч

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж