Грекийн Засгийн газар тангараг өргөлөө

Хуучирсан мэдээ: 2014.06.11-нд нийтлэгдсэн

Грекийн Засгийн газар тангараг өргөлөө

 

Афины болон бүх Грекийн архиепископ-дээд хамба Иероним тус орны шинэ Засгийн газрын  гишүүдийн тангаргийг хүлээн авлаа. Тангараг өргөх ёслол  Ерөнхийлөгчийн ордонд ерөнхийлөгч Каролос Папульяс, ерөнхий сайд Антонис Самарасыг оролцуулан явагдсаныг орон нутгийн телевизээр шууд дамжуулжээ.

 

Сайд нарын танхимын гишүүд гурван хувилгаадад тангаргаа өргөн Үндсэн хууль, хууль дүрмийг сахин ард түмэндээ үйлчилнэ гэж амлажээ. Тангараг өргөсний дараа  шинэ танхим анхны хуралдаанаа хийлээ.

 

Ёслолд урь өдөр нь эмнэлэгт хэвтсэн ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад хэргийн сайд Эвангелос Венизелос оролцоогүй байсан ч танхмын хуралд очихоор болжээ. Шинэ Засгийн газар нь өмнөх танхмынхаа бодлогыг үргэлжлүүлэн зарлагдан хэрэгжиж байгаа шинэчлэлээ үргэлжлүүлэх юм.

 

2012 оны сонгуулиас хойш Засгийн газар хоёр дахь удаагаа  солигдож байна. Хоёр танхим нь нэг нэг жил ажилласан байлаа. Үүнээс өмнө эрх баригч эвслээс ДИМАР намын зүүний ардчилагчид гарсны дараа 2013 оны зургадугаар сард сүүлийн удаа солигдсон байлаа.

 

Одоо ерөнхий сайд  Антонис Самарас танхмаа бүсийн ба орон нутгийн мөн  Европарламентын сонгуулийн үр дүнгээр өөрчилж байна. Европын сонгуульд сөрөг хүчний СИРАЗА нам эрх баригч намаас дөрвөн хувиар илүү санал авч парламентыг сонгууль явуулахыг шаардсан байгаа.  Самарас Засгийн газраа бүрэн эрхийн дөрвөн жилээ дуустал ажиллана гэж хариуд нь мэдэгдсэн юм. Мөн тэрээр шударга бус байдал гаргаснаа засч залруулахаар амлажээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж