УИХ-ын дарга З.Энхболдод УИХ-ын гишүүн Ж.Батзандан, С.Дэмбэрэл А.Бакей нарын нэр бүхий гишүүд Хяналтын тухай хуулийн төслийг шинээр боловсруулснаа өргөн барилаа.
Хууль тогтоомжоор эрх олгосны дагуу төрийн байгууллага, албан тушаалтнаас иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тавьж байгаа бүх төрлийн хяналтыг нэг стандартад оруулах, мэргэжлийн хяналтыг тодорхой шалгуурын дагуу цэгцэлж, шаардлагагүй хяналтыг зогсоох, хяналтыг үр дүнтэй болгох, эрсдэлд суурилсан хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор “Хяналтын тухай хууль”-ийн төслийг шинээр боловсруулсан тухайгаа хууль санаачлагчид онцлов.
Мөн энэ хуулийн төслийг боловсруулах хүрээнд Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа бүх хуулийг шинжлэн үзэж, эдгээрээс 83 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэн холбогдох хуулийн төслүүдийг боловсруулжээ.