С.Батболдыг “ёжлов уу”

Хуучирсан мэдээ: 2014.06.11-нд нийтлэгдсэн

С.Батболдыг “ёжлов уу”

Монгол хэлний тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр Боловсролын сайд Л.Гантөмөр өөдөөсөө харж суусан МАН-ын гишүүдийг гэм зэмгүйхэн ёжлоод авчээ. Тэрээр “Өмнө нь нэгэн үе оросоор ярьснаараа соёлтой мундаг харагддаг гэж ойлгодог байлаа шүү дээ. Энд байгаа зарим дарга нар ч ийм л байлаа” хэмээсэн байна. Тэрээр энэхүү үгээ хэлэхдээ С.Батболд, М.Энхболд нарын зүг харсан тул танхимд байсан гишүүд бүгдээрээ л С.Батболд нарыг шоолон харцгааж байв.  Сайд Л.Гантөмөр “яг тэднийг гэж хэлээгүй” хэмээн залруулсан ч орос үг ашигладаг, гадаадаар хоорондоо ярьдаг байсан, үүгээрээ соёлтой мундаг харагдана гэж боддог байсан үеийнхний талаар дурдахдаа яалт ч үгүй түүн рүү харж байгаад хэлчихсэн тул “ёж” үгээ буцаах арга байсангүй, инээлдээд л өнгөрлөө.  С.Батболд нарын оросоор ярьдаг нь үнэн, Л.Гантөмөрийн түүнийг нь хэлчихсэн нь үнэн хойно одоо яалтай ч билээ.

Б.ШАРХҮҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж