Эрээн рүү хураамжгүй зорчино

Хуучирсан мэдээ: 2014.06.11-нд нийтлэгдсэн

Эрээн рүү хураамжгүй зорчино

БНХАУ-ын Эрээн хотруу зорчигчид өчигдрөөс эхлэн хураамж төлөхөө больсон байна. Энэ сарын 1-ээс ажиллаж эхэлсэн Замын-Үүдийн боомдын захиргааны удирдлагууд БНХАУ-ын Эрээн хотын удирдлагуудтай хоёр улсын талаас авдаг олон төрлийн төлбөр хураамжийг цэгцлэх, хөнгөвчлөх талаар албан уулзалт хийсний үр дүнд Эрээн хотруу зорчих Монгол иргэд хураам төлөхийг болиулсан байна.

Өмнө нь Монголоос Эрээн хотруу гарч буй иргэн таван юанийн хураамж төлдөг байсан бөгөөд өчигдрөөс эхлэн ийнхүү хураамж төлөхгүйгээр зорчиж эхэлсэн байна. хураамж төлөхгүй болсноор Монгол Улсын иргэн бүр ямар нэгэн хураамж, татвар төлөхгүй Эрээн хотруу нэвтрэх эрхтэй болж байгаа аж. Эрээн хотруу нэвтрэхэд Монгол улсын иргэд жилд  дунджаар 12 сая юань буюу 2 сая ам.долларын хураамж төлдөг байсныг ийнхүү хүчингүй болголоо. Цаашид Замын-Үүдийн боомтын захиргаа нь Монгол Улсын хилээр иргэд нэвтрэхэд олон төрлийн буюу одоогийн төлж буй 5-6 байгууллагад төлбөр хураамж төлдөг асуудлыг шийдвэрлэхээртөлөвлөөд байгаа аж. Мөн Шинэчлэлийн  Засгийн газрын бодлогын хүрээнд Нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлж, ард иргэдэд учруулдаг байсан хүнд суртлыг бүрэн арилгана гэж албаныхан үзэж байгаа аж.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж