Бохирдуулагчдыг 2 саяар торгоно

Хуучирсан мэдээ: 2014.06.11-нд нийтлэгдсэн

Бохирдуулагчдыг 2 саяар торгоно

Монгол ньюс мэдээллийн төвд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос Агаарын тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор агаар бохирдуулагч эх үүсвэр хэрэглэж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад албан шаардлага, мэдэгдэл, зөвлөмж хүргүүлэх, төлбөр авах болон Агаарын чанарыг сайжруулах бүсэд дагаж мөрдөх журмын талаар мэдээлэл хийлээ. Тус хорооноос агаар бохирдуулагч эх үүсвэр хэрэглэгч ААН-үүд рүү шаардлага явуулах болсон байна. Тодруулбал, 100 килобайт дээш уурын зуухтай 300 ААН, 100 хүртэлх килобайтын хүчин чадал бүхий 2000 гаруй уурын зуух эзэмшигч ААН-д албан шаардлага хүргүүлжээ. Эдгээр ААН-үүд нь тогтоосон хэмжээнээс дээш бохирдол гаргахгүй байх үүргийг хүлээх бөгөөд есдүгээр сарын 15 хүртэлх хугацаанд шаардлагыг биелүүлэхгүй бол 2 сая төгрөгийн торгуул төлөх гэнэ. Агаар бохирдуулагч хэрэглэдэг ААН-ээс татвар авах боломжийн талаарх судалгааг хийж буй бөгөөд ЗГ дээр шийдэх асуудал гэнэ.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж