“Эрдэнэс Тавантолгой”-д сул зогсолт их байгаа гэв

Хуучирсан мэдээ: 2014.06.11-нд нийтлэгдсэн

“Эрдэнэс Тавантолгой”-д сул зогсолт их байгаа гэв

“Эрдэнэс тавантолгой” ХК-ны “Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ Монголньюс мэдээллийн төвд хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Тэрээр “Эрдэнэс тавантолгой” ХК нь эдийн засгийн хувьд дампуурч, улмаар хувьд очиход ойрхон байна. Иймд төрийн хяналт, засгийн газрын анхаарал шаардлагатай байна” гэсэн юм. Мөн тэрээр ажилчдын нөхцөл байдлын талаар онцолж техник хэрэглэл дутагдалтайгаас уурхайчдын ихэнхи нь сул зогсолт хийж байгаа, тэдэнд цалингийн 60 хувийг л өгч байгаа. Ажилчид өөрсдөөс нь хамаарах зүйлгүйгээр ийнхүү сул зогсч байгаа учраас цалингаа бүтнээр нь авахыг хүсч байгаа гэдгийг ч мөн дуулгасан байна.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж