Сексийн тухай цуу яриа

Хуучирсан мэдээ: 2010.06.29-нд нийтлэгдсэн

Сексийн тухай цуу яриа

Сексийн тухай бишгүй л яриа байдаг шиг  төөрөгдөл ч олон бий. Харин бид эр хүний гадаад байдал толгойноосоо аваад хөл хүртлээ сексийн чадвартай ямар ч холбоогүй гэдгийг бид мэднэ. Ингээд хүмүүсийн сонсоогүй байж мэдэх сексийн тухай яриаг танд хүргэж байна.
 
Хүйтэн шүршүүр дур хүслийг өдөөдөг
Сексийн өмнө хүйтэн шүршүүрт ороход эрэгтэй хүнд сэрлийг өдөөдөг аз жаргалын даавар тестерон, эмэгтэйд эстрогений хэмжээ нэмэгддэг байна. Үүнийг английн нэгэн судлаач хүйтэн шүршүүр нь гормоны  хэмжээг нэмэгдүүлснээр дур хүслийг  оргилуулдаг болохыг  нотолсон юм. Мөн сексийн дараах сэтгэл хөдлөл өмнөхөөс  их байжээ.

Харц
Хайр дурлалын зохиолд харцны хүч чадлын талаар олонтаа дурьдсан байдаг. Жинхэнэ дурлалт хосууд хэдэн цагаар ч хамаагүй  бие биенээ ширтэхэд нэг нэгэндээ улам татагдаж ядрахыг огт мэддэггүй гэдэг. Хайртай хүнээ ширтэхэд дур хүсэл нэмэгдэх магадлал 50/50 хувьтай байгааг судалгаа харуулжээ. Нөгөө 50 хувь нь хосууд маргалдаж муудалцахад үүсдэг уур бухимдал, хилэн юм. Хайр үзэнэ ядалт хоёрын хооронд хуруу зай байдаг гэдэг ч үнэний хувьтай бололтой.
 
Жирэмсний эцсийн хугацаан дахь секс
Дийлэнх хосууд  энэ үед секс хийвэл хүүхдэд нөлөөлөх вий гэхээс айдаг. Ялангуяа хүүхэд төрөх дөхөөд ирэх үед энэ  айдас нь бүр ч нэмэгддэг байна. Гэвч өнөөг хүртэлх  судалгаанууд жирэмсний үеийн секс хүүхдэд аюулгүй төдийгүй төрөлтийг хурдасгаж, хүүхэд  эрүүл чийрэг төрөхөд нөлөөлдөг болохыг харуулж байна. Жирэмсний үед секс хийж болохгүй гэдэг нь хуучирсан үг бөгөөд олон эмч хүүхэд төрөх  хүртэл эрүүл сексийн харилцаатай байж болно гэж үздэг.
Сексийн үеэр өөр хэн нэгнийг бодох нь дотно харьцаанд сэв суулгадаг.
Секс хийх үедээ хүмүүсийн 90 хувь нь хамтрагчаасаа өөр хүнийг бодож байдаг гэвэл та итгэх үү? Энэ нь эрүүл сексийн харилцаанд байдаг энгийн зүйл гэнэ. Хүмүүс сексийн үеэр голдуу  найз нөхөд, хөрш, хамт ажиллагчаа боддог гэнэ. Мөн маш цөөхөн хувь нь буюу 25 хувь нь хамтрагчаа мөрөөдлийн хүнээр төсөөлөн бодож байдаг аж.

Арьсны өнгө бол эрчүүдийн сексийн чадавхийн нэг гол үзүүлэт
Зарим эрчүүд уг цуу яриаг өөртөө ашигтайгаар эргүүлэн ярих дуртай ч үүнийг шинжлэх ухааны үндэстэй баталсан зүйл байхгүй юм. Сагсан бөмбөгийн одуудтай үерхэж байсан бүсгүйчүүд үүнийг баталдаг ч судалгааны үр дүн өөр зүйлийг өгүүлж байгаа юм. Эрчүүдийн  бэлгийн  чадавхи нь арьсны өнгөтэй ямар ч хамаагүй. Энэ нь зөвхөн бидний генийн онцлог шинжээс шалтгаалдаг байна.

Ганц бие хүмүүсийн сексийн хангалуун амьдрал
Гэрлэсний дараа сексийн гал халуун амьдрал  алга болдог гэж хүмүүс ярьдаг ч үнэндээ гэрлэсэн хосууд ганц бие хүмүүсийг бодвол илүү идэвхитэй бэлгийн амьдралтай байдаг аж.  Учир нь хамтын амьдрал нь  тэдэнд илүү боломж олгодог байна. Харин ганц бие хүмүүст  сексийн харьцаанд орох давтамж цөөрснөөс бэлгийн хөрөлт бий болох магадлал их байдаг. Түүнээс гадна олон удаа гэрлэж, салах нь  бэлгийн амьдралаас хөндийрөх нэг шалтгаан болдог байна.

Сексийн тухай бодол
Эмэгтэйчүүдийн дунд эрчүүд үргэлж сексийн тухай мөрөөддөг гэсэн бодол байдаг. Үнэн хэрэгтээ тэд амжилт, мөнгөнөөс илүү энэ сэдэвт  илүү ач холбогдол өгдөг гэнэ. Кинси институтаас явуулсан судалгаанд оролцсон эрчүүдийн 54 хувь нь сексийн тухай өдөрт дор хаяж нэг удаа боддог,  43 хувь нь долоо хоногт сексийн хэд хэдэн зөгнөл ургуулан бодож явдгаа нуусангүй. Харин  үлдсэн 4 хувь нь сард нэг удаа л энгэр зөрүүлэх тухай боддог гэжээ. Эмэгтэйчүүдийн таамаг үнэний хувьтай бололтой. 

Бэлтгэсэн Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж