Эдийн засгийн хямралд хөшөө буруутай

Хуучирсан мэдээ: 2014.06.11-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн хямралд хөшөө буруутай

Урин дулааны улиралтай зэрэгцэн зам засвар, ухсан нүх, ус тасарсан гээд хэл ам дагуулсан асуудлууд олон бий. Тэр дундаа зам засвар, шугам сүлжээний ажил олон иргэдийг бухимдуулдаг. Тэгвэл өчигдөр энэ сэдэв ч жиргээчдийн дунд орж ирэв. Жиргээчдийн дунд зам засвар болон шугам сүлжээний ажил хийхдээ кабел таслах асуудал ихээр үүсч байгаа учраас шүүмжлэлтэй байлаа.

Мөнхбат ᠮᠦᠩᠬᠡᠪᠠᠲᠤ ‏@mnxbat  Манай УБ сувагчлал элгийн юм бгаа биз. Зам заслаа доторх кабель тасарлаа.

Н.Мэндсайхан ‏@mendee_ns   кабель тасарлаа. эргээд замаа ухлаа. зам эвдэрлээ, ирэх жил ахиад энэ циклээрээ явна ш дээ.

Одон ‏@odon991  Зам,шугам энэ тэрийг хараад байгаарай, доромжлоод байгаа юм байхдаа, ийм зам дээр шугам будаад бидний менгийг үрж байдаг

Харин өчигдрийн хөгжилтэй жиргээгээр дараах жиргээ тодров. “Д.Мягмарсүрэн‏@miigaad. “В.И.Лениний хөшөөг буулгаснаас хойш л Эдийн засгийн хямрал эхэлсэн юм даа” гэсэн жиргээ байлаа.

Үүнд нь жиргээчид ч хариуг нь өгч, –batzorig.b ‏@batzorig2012   бензин нэрэх уйлдвэрээ бариагуй цагт москва чимхээд байж чадна л даа

UB yuka ‏@UbYuka   unen bhoo yum tsaanaa utga uchirtai bdag bh!

enkhbatu ‏@enkhbatu1  Орос ах нарт зориулсан шинэ хөшөө босгох үед тэд бидэн рүү инээх бх …эдийн засаг ч амь тариа авах бх

ЛЕНИН Владимир Ильич ‏@lenin_mongol   Ишш, уйлмаар ч, дуулмаар ч юм шиг. Намайгаа бас бодож л явдаг байх нь

Д.Мягмарсүрэн ‏@miigaad   коммунист марзагнал

Мөн өдрийн жиргээнд орж ирсэн дараагийн сэдэв бол таваг шөлний үнэ. Хэдэн жилийн өмнөх нь мэдэгдэхгүй ч нэг хоолны газрын цэс жиргээнд орж ирэв. Чухам хэзээнийхийг нь мэдэхгүй ч Банштай шөл бүтэн порцоор 500 төгрөг байсныг жиргээчид ч эргэн  /зураг оруулах/ дурсав. Хэдхэн жилийн өмнө ийм байсан бол өнөөдөр 10 дахин нэмэгдсэн байгааг шүүмжилж байлаа.

Мөнхбат ᠮᠦᠩᠬᠡᠪᠠᠲᠤ ‏@mnxbat   2000 он

Uugaa ‏@iUugaa  2003 юмуу даа

З.БАДАМСЭД ‏@Badamsed_Z   2000 ОН ХАВЬЦАА ҮНЭ БАЙХ ШИГ БАЙНА ШҮҮ

ХАЛХАН ‏@xalxan  2000 хавьцаа л байх хуушуур 80-100 тай байдаг байсан

G.Biligsaikhan ‏@tsastsagaan   Хөөх ийм байжээ. Зүүд ч юм шиг тоглоом ч юм шиг л санагдаж байна шүү

chimeg ‏@chimeg4  2000-2005 оны хооронд бол ийм л байсан. Гэтэл өнөөдөр 10 дахин нэмэгдсэн гээд бодохоор л..

Цахим Болжмор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж