“Зуун дамжсан дэлхийн сонгодгууд” эгшиглэнэ

Хуучирсан мэдээ: 2010.06.29-нд нийтлэгдсэн

“Зуун дамжсан дэлхийн сонгодгууд” эгшиглэнэ

Хорьдугаар зууны дэлхийн алдарт эстрадын поп дуунууд болон сонгодог мюзиклуудын хэсгүүдээс бүрдсэн “Зуун дамжсан, сэтгэлд хоногшсон дэлхийн сонгодгууд” тоглолт маргааш ганцхан удаа болох гэж байна. Тоглолтод Дуурь бүжгийн эрдмийн театрын мэргэжлийн залуу уран бүтээлчид, Соёл урлагийн их сургуулийн модерн бүжгийн хамтлаг, “Ньюанс”, “Voice”, “Asian shop” зэрэг хамтлаг, дуучид оролцох юм.
Тус тоглолт маргааш 19.00 цагаас “UB Palace”-ийн концертын их танхимд болох бөгөөд тасалбарын үнэ 10000, 15000 төгрөг юм байна. Хоёр хэсгээс бүрдэх уг тоглолтын эхний хэсэгт дэлхийн алдартай поп эстрад дуунуудын хөгжмийг өнөөгийн электрон хөгжмийн хэмнэлд оруулан “Beatles”-ийн “Hey Jude”, “Michelle”, “Queen” хамтлагийн “Mama” зэрэг алдартай дуунуудыг найрал дуунд хөрвүүлэн дуулах аж. Харин тоглолтын хоёрдугаар хэсэгт сонгодог мюзиклуудын шилдэг хэсгүүдийг үндсэн эхээр нь дуулах юм. Үүний нэг хэсэг болох “Romeo & Jullet”, “Chicago” мюзикл нь анх удаагаа Монголд эгшиглэх болно.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж