МХБ 30 орчим сая төгрөгийн арилжаа хийлээ

Хуучирсан мэдээ: 2014.06.10-нд нийтлэгдсэн

МХБ 30 орчим сая төгрөгийн арилжаа хийлээ

Монголын хөрөнгийн бирж өнөөдөр /зургадугаар сарын 10/ 23 компанийн нийт 26,909,848 төгрөгийн үнийн дүн бүхий 13,102 ширхэг хувьцаа арилжлаа. Үүнээс “Монинжбар” ХК 1,470,000 төгрөгийн 5,000 ширхэг, “Хөх ган” ХК 306,615 төгрөгийн 3,006 ширхэг, “АПУ” ХК 6,153,560 төгрөгийн 1,718 ширхэг хувьцаа арилжсан нь хамгийн эрэлттэй хувьцаа байлаа. Өнөөдрийн арилжаагаар нийт 72 хэлцэл хийсэн бол зах зээлийн үнэлгээ 1.52 гаруй их наяд төгрөг байв. ТОП-20 индекс 14,997.25 нэгж байсан нь өмнөх өдрийн арилжаанаас 3.66 хувиар буурсан үзүүлэлт ажээ.

Б.МИШЭЭЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж