Зохион байгуулагч ба хөнөөгч нь насаараа хоригдоно

Хуучирсан мэдээ: 2014.06.10-нд нийтлэгдсэн

Зохион байгуулагч ба хөнөөгч нь насаараа хоригдоно

Оросын сэтгүүлч эмэгтэй Анна Политковскаяг хөнөөсөн хэргийн зохион байгуулагч, гүйцэтгэгч нар насаараа хоригдох ял авлаа.

 

Рустам Махмудов, Лом-Али Гайтукаев, Жабраил Махмудов, Ибрагим Махмудов, Сергей Хажикурбанов

Фото: ИТАР-ТАСС/Михаил Почуев

Москва хотын шүүх Чеченийн уугуул Рустам Махмудов, Лом-Али Гайтукаев нарыг "Новоягазета" сонины сурвалжлагч эмэгтэй Анна Политковскаяг хөнөөсөн хэргийн зохион байгуулагч ба гүйцэтгэгч гэж үзэв. Зохион байгуулалттай энэ бүлгийн өөр гурван гишүүн 12-20 жилээр хоригдох ял авчээ.

 

Шүүх: Политковская өөрийн нийтлэлийн улмаас алагдсан

 

Тангарагт шүүгчдийн коллеги тавдугаар сарын 20-нд  олонхийн саналаар  шүүгдэгчдийг бүгдийг нь хэргийн буруутан гэж үзээд ял хөнгөлөх боломжгүй гэсэн шийдвэр гаргасан байлаа. Тангарагт  шүүгчдийн шийдвэр байгаа ч шүүгчид зөвтгөсөн шийдвэр гаргах эрхтэй байсан юм.

 

 

Политковскаягийн хүүхдүүд шүүх дээр сэтгэл санааны хохиролын нөхвөр болгон 5 сая рубль яллагдагч нараас шаардлаа

 

Ардын тангарагт шүүгчдийн шийдвэрийн дагуу шүүгч Павел Мелехин уг хэргийн хоёр хүнд дээд хэмжээ болох бүх насаар нь хоригдох ял өгөв. Гэмт хэргийн бүлэглэлийн зуучлагч  цугдаа асан Сергей Хажикурбановт 20 жил, Политковскаяг мөрдөн мөшгөн тагнасан алуурчны ах дүү Ибрагим ба Жабраил Махмудов нарт 12 ба 14 жилийн ялыг тус тус оноожээ. Политковскаяг бас тагнан мөрдөж байсан өөр нэг цагдаа асан Дмитрий Павлюченков өмнө нь колонид хоригдох 11  жилийн ялаар шийтгэгдсэн байлаа.

 

Москва хотын шүүх Аннагийн хүүхдүүдийн сэтгэл санааны хохиролын нөхвөр болгон шаардсан таван сая рублийг  ял авагчдаас гаргуулахаар болсон байна.

 

Гэмт хэрэгтнүүд хэрхэн ажиллав

 

Мөрдөн байцаалт "Новоягазета" сонины тоймч Анна Политковскаягийн аллагын захиалагчийг тодруулахаар бүх арга хэмжээг авч түүний хэргийг тусгайлан нээсэн гэж Оросын Мөрдөн байцаах газрын төлөөлөгч Владимир Маркин мэдэгдэв.

 

Мөн тэрээр мөрдөн байцаагчид хэрхэн гэмт хэргийг илчилсэн талаар ярьжээ. “Гайтукаев гэмт хэргийн зохион байгуулагч нь тогтоогдсон. Тэрээр 2006 онд  зохион байгуулалттай бүлгийг байгуулан бусад яллагдагч нарыг  түүндээ  татан оруулжээ. Тэднийг баригдтал, украин бизнесменийг хөнөөсөн хэргийн ял эдэлж байсан Гуйтукаев шоронгоос тэднийг утсаар удирдаж байв. Москвад хэрэгтнүүдийн бүлгийг Сергей Хажикурбанов зохион байгуулж байжээ".

 

Мөрдөн байцаалтаар Махмудовын ах дүүс Павлюченковаас Политковскаягийн хаягийг  олж аваад 2006 оны аравдугаар сарын 7-нд сэтгүүлч эмэгтэйг мөрдөн тагнаж дагасан байна. Политковскаягийн машиныг харсан Ибрагим Махмудов ах Жабраилдаа мэдээлэл өгч тэр нь  Рустамд дамжуулжээ. Политковская уахилгаан шатанд ороход Рустам Махмудов түүнийг гар буугаар хэд хэдэн удаа буудаад зэвсгээ тэнд үлдээн гарч тэд хэргийн газраас зугтан нуугджээ гэж Маркин  ярив. Хэргийн баримт  болгон олон  эд мөрийн баримтыг цуглуулсан байна. Мөн Рустам Махмудов 1996 онд бизнесменийг барьцаалан их хэмжээний мөнгө авсныг мөрдөнм байцаалт тогтоожээ.

 

Анна Политковская

 

Анна Степановна Политковская 1959 онд Нью-Йорк хотноо дипломатын гэр бүлд төржээ. 1980 онд Москвагийн их сургуулийн сэтгүүлчийн ангийг дүүргэсэн байв. "Известия" сонинд 1982 оноос эхлэн сэтгүүлчээр ажиллав. "Воздушный транспорт", "Мегаполис-экспресс" сонинууд болон  уран бүтээлийн нэгдэлүүдэд ажиллаж байлаа. "Новоягазета" сонинд 1999 оноос  хойш ажиллан 510 материал нийтлүүлжээ. Чеченийн үйл явдлаар бичин алдартай болсон юм. Мөн тэрээр хүний эрхийн байгууллагад хүчин зүтгэн амь үрэгдсэн цэргийн эхчүүдэд тусалж байлаа.

 

Анна Политковская "Тамд аяласан нь. Чеченийн өдрийн тэмдэглэл", "Чеченийн хочрдугаар дайн" ном бичжээ.  Чеченийн дайны бичлэгүүдээр сэргэжлийн байгууллагын  шагналуудаар шагнагдаж байлаа. Шведын ерөнхий сайд Ульф Пальмегийн нэрэмжит шагнал, Европын хамтын ажиллагаа, аюулгүй байдлын гарын шагнал, Олон улсын хүний эрхийн байгууллагын шагнал авч байжээ

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж