Хуучирсан мэдээ: 2014.06.10-нд нийтлэгдсэн

Фото: Asahi Shimbun / Getty Images

 

2014.06.03. Япон. Цагаан будаа суулгахад зориулсан үндэсний уламжлалт хувцастай эмэгтэйчүүд Китахирошима (Хирошима муж) хоёр нийгэмлэгийн талбайд энэ залаат ургамалын суулгацыг тариалж байгаа нь Зургадугаар сарын эхний ням гаригт эдгэээр нийгэмлэг Hana Taueгэсэн хөдөө аж ахуйн баяр тэмдэглэдэг. Цагаан будааны бурхандаа тэд хандан арвин ургац өгөхийг хүсэн тахина.

 

Энэ баяраа тэд цагаан будаагаа суулгаж дуусаад тэмдэглэдэг ажээ. Тусгайлан зассан талбайд  том мал оруулах бөгөөд тэднийг байдгаараа гоён чимсэн байдаг. Үхэр талбайг бэлгэдлийн чанартайгаар хагалсны дараа саотоме гэх цагаан будаа таригч бүсгүйчүүд дуу хууртайгаар тариалалт хийнэ. Тосгоны ахмад баярыг хөтлөн журмыг сахиулдаг. Hana Taueбаярын буянаар Мибу (Mibu) баКавахигаши (Kawahigashi) ниййгэмлэгийнхэн үеэс үед цагаан будаа тарих уламжлалаа өвлөсөөр ирсэн байна. Энэ баяр нь ЮЕСКО-гийн соёлын өвд оржээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж