Хуучирсан мэдээ: 2014.06.10-нд нийтлэгдсэн

Фото: M. Spencer Green / AP / East News

 

2014.06.02. АНУ. Баруун бөмбөрцгийн хамгийн өндөр байшин болох Чикагогийн Willis Tower цамхагийн 103  давхар дахь дөрвөн тунгалаг тагтны хамгаалатын давхрагыг сольж буй ажилчид. 412 метрийн өндөрт байгаа шилэн  тагтны шилийг зурахаас хамгаалсан давхрага  жуулчны хөлийн дор цуурсан хэрэг хэд хоногийн өмнө гарлаа. Захиргаа нь ямар ч аюул байгаагүй хамгаалатын давхрага нь шилэн байгууламжийн зохимжид хагарсан ч нөлөөлөхгүй гэв. Гэхдээ л тэнд басан хүмүүст ямар айдас төрсөн нь ойлгомжтой. Нервээ шалгах гэсэн  хүмүүсийн хөл дор бараг хагас км-ийн ангал байгаа гээд бодчих. Гэхдээ л салхин хотыг хөл дороо харах гэсэн хүмүүсийн  тоо тэнд тасардаггүй.

 

The Ledge в Willis Tower цамхагийн тунгалаг тагт нь дөнгөж таван хүний зайтай ч таван тоннын ачааллыг даана. Бат бэх 1,3  см-ийн гурван шилэн тавцанг ламинацилан  нэгэн тавцан болгон нийлүүлсэн байгаа бөгөөд шилэн тагтуудыг  дотор нь оруулан засч  цэвэрлэж болох төхөөрөмжөөр тоногложээ.

 

Иймэрхүү бүтээмжүүд дэлхийд нэлээдгүй бий. Францын Альпийн шилэн бүхээг бас ийм. Өнгөрсөн жил нээгдсэн түүнийг "Хоосонд хийх алхам» (Step into the Void) гэж нэрлэсэн ба Эгюий-дю-Миди уулын оргилд нь байгаа. Хөл дор 3842 метрийн хоосон орон зай байна. Америкийн Гранд-Каньонд бас нэг ийм төхөөрөмж хоосон орон зайд 20 метрээр орж очжээ. 1200 метрийн өндөрт зугаалах түүнийг "Тэнгэрийн зугаалга» (Skywalk) гэж нэрлэдэг.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж