Фото: Earth Science and Remote Sensing Unit, NASA Johnson Space Center
2014.06.01. Олон улсын сансрын станцаас авсан зураг дээр дэлхийн улбар шар өнгийн тропосфер дээр байгаа сар буужээ. Зурагт сар бүтнээр буусан ч нарны гэрэл нь нарийнхан хавирган сарны зурвасыг гэрэлтүүлсэн байна. Сарны үлдсэн хэсгийн бүдэг гэрлийг түүний үнсэн өнгө гэдэг байна.
Энэ үзэгдэл нь сарны бүрэнхий хэсэг дэлхийгээс ойсон нарны гэрлийг “бариад” эргэн ойлгох үеэр гардаг гэнэ. Тэгээд л бид бүтэн сарыг харж байгаа юм. Яг энэ үеэр саран дээд австронавт зогсож байсан бол дэлхийн бүтэн гэрэлтэй цэнхэр дискийг олж харах байлаа.
Шинэ сарын эхээр сарны үнсэн өнгийг харахад хамгийн тохиромжтой цаг. Энэ үзэгдэл 4-6 саруудын хооронд их эрчимтай байдаг. Учир нь дэлхийн гэрэл ойлгох чадвар нь жилд дандаа өөрчлагдаж байдаг.
Зун цагаар дэлхийг гэрлийн ойлт хойд хэсэгт эрчимтэй. Өвөл Арктик нь нарны гэрэл байга авдагаас түүниг ойлгох нь бага байдаг. Европын хэсэгт Атлантын далайн хүчирхэг циклоны ойлгосон сарны үнсэн өнгө нь арваад хоногийн дараа тунадас ихтэй байхын урьдатгал болдог.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР