Сиднейн дээд амжилтууд

Хуучирсан мэдээ: 2014.06.10-нд нийтлэгдсэн

Фото: Peter Parks / AFP / East News

 

2014.05.31. Австрали, Сидней. Rotary буяны эвслийн гишүүд ба найз нөхөд нь дэлхийн хамгийн том аркат төмөр гүүр Харбор-Бриж дээр гарцгаажээ. Хотынхон гүүрээ хэлбэрээс нь болоод өлгүүр гэж шоглон нэрлэдэг.

 

Энэ арга хэмжээний 340 хүн шууд л Гиннессийн хоёр дээд амжилт тогтоов. Гүүрэн дээр нэгэн зэрэг зогссон хамгийн олон хүн тэд болов. Өмнөх тийм рекордыг Одра Уинфри 2008 онд зохион байгуулжээ. Мөн тэд олон улсын янз бүрийн  219 туг далбаа барьж байсан нь өмнөх дээд амжилтын 143 гэсэн тооноос давлаа. Энэ арга хэмжээний зорилго нь саа өвчнөөс салах тэмцэлд мөнгө цуглуулах явдал байжээ. Rotary арга хэмжээгээ Bridge Climb байгууллагатай хамтран зохион байгууллаа. Хоёр дахь байгууллага нь жил бүр уг гүрний хажуугийн аркуудаар авиралт зохион байгуулж, тасалбарын худалдааны орлогын 50 хувийг буяны үйлст зориулдаг ажээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж