Хар нүх, цагаан нүх, өтний нүх

Хуучирсан мэдээ: 2014.06.10-нд нийтлэгдсэн

Хар нүх, цагаан нүх, өтний нүх

Цагаан нүх болон өтний нүх (wormhole) гэсэн зүйлс байдаг гэх ердөө онолын үндэслэл бидэнд бий болхоос тэнд байж магадгүй гэдгийг харуулсан нэг ч хэмжилт байхгүй, нарийн ярьвал юуг яаж хэмжиж байж эд нарыг илрүүлэх вэ гэдгээ ч бид сайн мэдэхгүй. Хар нүхний хувьд бол арай өөр. Сүүлийн 30 жилийн хугацаанд үнэхээр ийм зүйл байдаг юм байна гэх хэмжилтүүдийг маш олноор хийсэн байгаа. Гэхдээ л бид хар нүхтэй холбоотой олон физикийн асуудлуудын талаар огт ойлготгүй яваа.

Энгийн үгээр эдгээр ойлголтууд болон тэдгээрийн хоорондох холбоог тайлбарлахыг оролдоё.

Хар нүх

Хар нүхтэй холбоотой нийтлэлүүд урьд нь хэд хэдэн удаа бичигдэж байсан, хайлтын самбар дээр “хар нүх” гэж бичээд олж уншаарай. Ерөнхийдөө хар нүх гэж нэрлээд байгаа зүйл маань бүх түлшээ шатааж дууссан аврага оддын үлдэгдэл гэж барагцаалж ойлгож болно. Одод өөрсдийн хэмжээнээсээ хамаараад түлшээ дуусгахаараа янз янзын л юм үлдээдэг. Жишээ нь манай нар шиг одод устөрөгч болон гелийн түлшээ дуусгамагцаа гаднах давхрагаа сансарт шилдээд хэмжээгээрээ дэлхийтэй ойролцоо өөрийн нягт цөм хэсгийг л үлдээнэ. Ийм биетийг бид цагаан одой одод гэж нэрлэдэг.

Харин манай нарнаас арай том од бүх түлшээ бармагц цагаан одой од биш нейтронон од гэж дундаж хотын хэмжээтэй хамаагүй илүү нягт зүйлийг бий болгоно. Бүүр том одод үхэхдээ бас хэмжээ болон бусад шинж чанараасаа хамаараад нэг бол асар нягт хар нүх гэж зүйлийг эсвэл бүр юу ч үлдээхгүй хамаг материалаа сансарт шидлээд алга болно.

Тэхээр хар нүх гэдэг бол хамаг түлшээ шатааж барсан аврага одны үлдэгдэл цөм хэсэг юм. Товчхондоо аврга одны түлш барагдаж дуусах мөчид тэр их массыг “дааж” түүнээс үүдэлтэй таталцалын хүчийг сөрөх ямар ч энерги үгүй болж үр дүнд нь одны маань цөм хэсэг дотроосоо асар хурдтайгаар агшин нягтарж гаднах давхрагаа сансарт өндөр хурдаар цацаж орхино. Ийм үзэгдэлийг хэт шинэ одны дэлбэрэлт гэх ба энэ талаар олон нийтлэл бичиж байсан байгаа.

үргэлжлэл: odonoron.wordpress.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж