Sandra Bullock гэрлэлтээ цуцлууллаа

Хуучирсан мэдээ: 2010.06.29-нд нийтлэгдсэн

Sandra Bullock гэрлэлтээ цуцлууллаа

“Оскарын хараал” хүрсэн дараагийн эмэгтэй жүжигчнээр тодроод буй Sandra
Bullock өнгөрсөн долоо хоногт албан ёсоор гэрлэлтээ цуцлуулжээ. Түүний
нөхөр Jesse James гэр бүлээ авч үлдэх хүсэлтэй буйгаа удаа дараа
илэрхийлж, уучлалт гуйсан боловч жүжигчин бүсгүй түүний хууран
мэхлэлтийг уучилж чадахгүй гэдгээ илэрхийлж, салах өргөдлөө өгөөд байсан
билээ.

Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш Холливуудын ертөнцийн
хамгийн том сенсаацийн нэг болоод байсан тэдний гэрлэлтийн асуудал
ийнхүү эцэслэн шийдэгдсэн байна. Ингээд жүжигчин Sandra Bullock ганц бие
ээж болж, хүү Louis-ын хамт Шинэ Орлеан дахь харшдаа амьдрахаар болсон
байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж