Дорнод аймгийн Чойбалсан хотод зургадугаар сарын 3-8-ны өдрүүдэд Гавьяат дасгалжуулагч, спортын мастер Ёндонгийн Төмөрбатаагийн нэрэмжит боксын Олон улсын тэмцээн боллоо. Тэмцээнд 14 байгуулагын 86 тамирчин насанд хүрэгчдийн найм, залуучуудын гурван жинд өрсөлдлөө. Тус тэмцээнд БНХАУ-н Шандунь мужийн баг тамирчид оролцсон байна.
Багийн дүнгээртус тэмцээнийгТ.Эрдэнэбаяр дасгалжуулагчтай Дорнод аймгийн "Талын бүргэд" клуб зургаан алт, хоёр мөнгө, зургаан хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол С.Баттулга дасгалжуулагчтай “Эрдэнэт” үйлдвэрийн "Хангарьд" спорт клуб гурван мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтаар хоёрдугаар байрт, М.Энхээбаатар дасгалжуулагчтай "Хангайтан" клуб хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаар гуравдугаар байрт тус тус шалгарчээ.
Тэмцээний шилдэг дасгалжуулагчаар “Хангарьд” клубын дасгалжуулагч С.Баттулга, шилдэг шүүгчээр AIBA буюу Олон улсын боксын холбооны нэг одтой шүүгч О.Мандахбаяр, шилдэг эрэгтэй тамирчнаар Үндэсний шигшээ баг, ”Талын бүргэд” клубын тамирчин, ОУХМ Э.Идэрхүү, шилдэг эмэгтэй тамирчнаар “Хөдөлгөөнт бай”, “Улаан арслан” клубын тамирчин О.Жаргалан, дайчин боксчноор Үндэсний шигшээ баг, “Талын бүргэд” клубын тамирчин Ц.Отгон-Эрдэнэ, залуу дайчин тамирчнаар Залуучуудын шигшээ баг, БГД-ийн тамирчин Э.Цэндбаатар нар тус бүр шалгарсан байна.
Жин тус бүрт медальт байрт шалгарсан тамирчдыг танилцуулъя.
Залуучууд Эр 60 кг
1.М.Батбаяр /СДМ/ /Чоно/ Алт
2.Н.Гансүх/СДМ/ /Хангарьд/ Мөнгө
3.Н.Баасандорж /Хөх чоно/ Хүрэл
О.Мөнхсайхан /СДМ/ /Хангарьд/ Хүрэл
Залуучууд Эм 51 кг
1.С.Осормаа /СДМ/ /Ширэн бээлий/ Алт
2.Б.Лхагвасүрэн /Талын бүргэд/ Мөнгө
3.Л.Ангараг /Талын бүргэд/ Хүрэл
Б.Мөнхжин /Талын бүргэд/ Хүрэл
Залуучууд Эм 69 кг
1.Э.Эрдэнэтуяа /СМ/ /Талын бүргэд/ Алт
2.О.Гэрэлгуа /СДМ/ /Хангарьд/ Мөнгө
3.У.Намуунурсгал /Талын бүргэд/ Хүрэл
Энхтуул /Талын бүргэд/ Хүрэл
Эм 51 кг
1.Л.Алтанцэцэг/СМ/ /Талын бүргэд/ Алт
2.О.Жаргалан/СМ/ /Хөдөлгөөнт бай/ Мөнгө
3.Ж.Нямсүрэн/СМ/ /Хангарьд/ Хүрэл
Д.Нандинчимэг/СМ/ /Хөдөлгөөнт бай/ Хүрэл
Эм 60 кг
1.Ванг хай яан /БНХАУ/ Алт
2.Шинэцэцэг /СМД/ /Талын бүргэд/ Мөнгө
3.Б.Болорчимэг /Хангарьд/ Хүрэл
Б.Оюун-Эрдэнэ/СДМ/ /Хангарьд/ Хүрэл
Эр 49 кг
1.Г.Ган-Эрдэнэ/ОУХМ/ /Талын бүргэд/ Алт
2.М.Гандулам /СМ/ /Хангайтан/ Мөнгө
3.Д.Мөнх-Эрдэнэ/СМ/ /БГД/ Хүрэл
Г.Ариунболд /СМ/ /БГД/ Хүрэл
Эр 56 кг
1.Э.Идэрхүү /ОУХМ/ /Талын бүргэд/ Алт
2.А.Нурлан /СМ/ /Чоно бокс/ Мөнгө
3.Э.Цэндбаатар /СМ/ /БГД/ Хүрэл
Н.Тулга /СДМ/ Талын бүргэд/ Хүрэл
Эр 60 кг
1.Д.Отгондалай /ОУХМ/ /Талын бүргэд/ Алт /АПУ ХХК/
2.А.Даваадалай /СМ/ /Чоно бокс/ Мөнгө
3.П.Сүхмягмар /СМ/ /Сэлбэ плаза Ко/ Хүрэл
Д.Батболд /Ширэн бээлий/ Хүрэл
Эр 64 кг
1.Ц.Отгон-Эрдэнэ /СМ/ /Талын бүргэд/ Алт
2.А.Бадар-Ууган /СМ/ /Хангарьд/ Мөнгө
3.Хао зонг шин /БНХАУ/ Хүрэл
Г.Баярхүү /СДМ/ /Ширэн бээлий/ Хүрэл
Эр 69 кг
1.О.Батзориг /СМ/ /Талын бүргэд/ Алт
2.Г.Билгүүн /Хангайтан/ Мөнгө
3.Б.Түвшинбат /ОУХМ/ /Чоно бокс/ Хүрэл
Г.Гантулга /Хангайтан/ Хүрэл
Эр 75 кг
1.О.Олзбаатар /Хангайтан/ Алт
2.Б.Содгэрэл /ОУХМ/ /Чоно бокс/ Мөнгө
3.Н.Шинэбаяр /ОУХМ/ /Талын бүргэд/ Хүрэл
Динг Руй /БНХАУ/ Хүрэл