Урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2014.06.10-нд нийтлэгдсэн

Урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгууллаа

“Эрүүл насжилт-настны эрүүл мэнд” урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгууллаа

Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газар, Геронтологийн үндэсний төвтэй хамтран “Эрүүл насжилт-настны эрүүл мэнд” урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгууллаа. 

Монгол улсын Засгийн газрын 2014 оны 416 дугаар тогтоолоор батлагдсан “Эрүүл насжилт, настны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг хүрээнд Зүүнбаян багийн ахмадын үзлэгийг энэ сарын 07-08-ны өдрүүдэд Зүүнбаян тосгонд зохион байгуулжээ. 

Үзлэгийг багт мэдрэл, арьс, харшил судлал, эхо, дотор, настны эмч зэрэг нарийн мэргэжлийн чиглэлээр урьдчилан сэргийлэх үзлэгийг хийв. Тус тосгонд үзлэгт хамрагдвал зохих нийт 72 ахмадыг хамруулсан бөгөөд өөрийн биеэр ирж чадахгүй 5 ахмадыг ч энэхүү үзлэгт хамруулсан байна. 

Үзлэгийн үеэр “Настанд зориулсан дасгал хөдөлгөөн”-ийг зааж, “Та эрүүл насжиж байна уу?” сэдэвт гарын авлагыг тарааж, үзлэгийн дараа хийт 59 ахмадаас сэтгэл ханамжийн судалгааг авсан байна. Уг судалгаагаар бүгд сэтгэл ханамж сайн, жил бүр эмч нарыг багаар нь авчирч, ажиллуулж байхыг хүсэж, баярласан сэтгэлээ илэрхийлж байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж