Бүтээлч тархины үйл ажиллагаа

Хуучирсан мэдээ: 2014.06.10-нд нийтлэгдсэн

Бүтээлч тархины үйл ажиллагаа

Урлагийг тодорхойлох хэцүү учир урлагийг мэдрэхэд үүсэх тархины процессоос илүүтэй уран бүтээлч хүний бүтээлч чадавхийг тодорхойлох нь харьцангуй хялбар ажээ.

Нийтийн дунд түгээмэл ойлголт болох зүүн тархи логик, баруун тархи төсөөлөл ихтэй бүтээлч хэмээдэг нь буруу ажээ. Эрдэмтдийн нотолж байгаагаар бүтээлч чанар гэдэг нь ямар нэг тархины дан ганц хэсэг, дан ганц тал бөмбөлөгөөр хязгаарлагддаггүй байна.

БУРУУ

Бүтээлч чадвар гэдэг нь өөрийн мэдэх хуучин санаануудаас нийлүүлж шинэ санаа гаргаж ирэх процессийг хэлнэ. Тиймээс бүтээлч сэтгэлгээ нь тархины бүхий л хэсгийг хамарсан нарийн төвөгтэй процесс ажээ.

Сэтгэлгээ гэдэг нь тодорхой нэгэн тархины эсүүдийн бүтэцлэг холбоос бөгөөд эдгээр холбоосууд секунд хүрэхгүй хугацаанд хэрхэн солигдож байгаагаар хүний сэтгэлгээний өвөрмөц чадвар, сэтгэх хурдыг тодорхойлдог.

Бүтээлч сэтгэлгээг тайлбарлах тархины процессийн 3 үндсэн сүлжээ бий.

1.    Анхаарал төвлөрөлтийн удирдлагын сүлжээ

Ямар нэгэн үйлдэл хийхдээ анхаарлаа сайтар төвлөрүүлэх чадвар. Анхаарал сайн төвлөрүүлэх нь бүтээлч сэтгэлгээнд маш чухал.

2.    Төсөөлөн бодохуйн сүлжээ

Бодит байдлаас өөр байж болох талаар төсөөлөн бодоход л энэ сүлжээ ашиглагдана. Мөн нийгмийн харилцаанд чухал үүрэгтэй. Учир нь бид харилцаж буй хүнээ юу бодож байгааг төсөөлөх хэрэгтэй болдог.

3.    Анхаарал төвлөрөлтийн уян хатан байдлын сүлжээ

Анхаарал төвлөрч буй зүйл болоод бусад зүйлсийн хооронд хэрхэн анхаарлаа шилжүүлэхийг шийдвэрлэх сүлжээ. Ямар нэг асуудлыг шийдэхэд дотоод бодлын урсгал эсвэл гадаад орчны мэдээллийн аль нь чухал вэ гэдгийг шийднэ.

Өөрөөр хэлбэл анхаарал төвлөрсөн хэт няхуур бодол болон төсөөллийн хооронд хэрхэн шилжиж буй нь бүтээлч сэтгэлгээний уг суурь юм. Зарим тохиолдолд анхаарал төвлөрөлтийн удирдлагын сүлжээний эрчмийг бууруулснаар дотоод шүүмжлэгчээ дарж, төсөөлөлдөө умбаж олон санаа шийдэл олох боломжтой юм.

Эх сурвалж: ikecult.wordpress.com

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж