Орост хакерчид баривчлагджээ

Хуучирсан мэдээ: 2014.06.10-нд нийтлэгдсэн

Орост хакерчид баривчлагджээ

Өнгөрсөн тавдугаар сард Австралийн Apple хэрэглэгчдийн ухаалаг төхөөрөмжийг хакердаж, дахин unlock хийх шаардлага болгосон үйл явдал болсон билээ. Уг хэргийг үйлдсэн хоёр хакерыг Орост баривчилсан тухай мэдээлжээ. Уг этгээдүүд нь 17 болон 23 настай хүмүүс байсан байна. Тэд хүмүүсийн төхөөрөмийг хакердан түгжиж, 50-100 ам.доллар төлсөн тохиолдолд unlock хийж өгч мөнгө завшиж байжээ.

Тэдний гэм буруутай нь тогтоогдвол ихээхэн хэмжээний мөнгөн торгууль ногдуулж, 5-7 жил хоригдож магадгүй юм байна.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж