Амлалтандаа хүрнэ гэдэг нь хүний үнэ цэнийг тодорхойлох нэг хүчин зүйл болдог. Бид “хэлсэн үгэндээ хүрч чаддаг хүн” гэж ярьдаг. Бид бүгд ам гарсан зүйлдээ хүрэх гэж тодорхой хэмжээний бэрхшээлтэй тулгардаг бөгөөд чадаагүй үедээ өөрийгөө доогуур үнэлдэг.
Яагаад заримдаа амлалтандаа хүрэх ийм хэцүү байдаг юм бол оо?
Амлалт гэдэг нь том, жижиг янз бүрийн үйлдлийн мэдэгдэл юм. Амлалт биднийг ухамсарлаж буй зорилгоо бусдад зарлахыг шаарддаг: “Би насан туршдаа ханиа хайрлах болно. Би нөгөө хүнээ хүсээгүй зүйлийг хэзээ ч хийхгүй (эсвэл хүссэн зүйлийг нь үргэлж хийнэ). Би энэ ажлыг гүйцэтгэх болно”.
Гэхдээ хүмүүст өөрөө ухамсарлаж мэдрээгүй маш их бодол санаа, мэдрэмж байдаг ба тодорхой амлалтын тухай өөрсдөө ч “мэдээгүй” хоёрдмол хандлага байдаг байна.
Бидний мэдрэмж, боломж бололцоо, нөхцөл байдал цагийн хугацааны явцад өөрчлөгдөх зэрэг амлалт яагаад биелдэггүй тухай нийтлэг шалтгаанууд байдаг юм. Хайр сэтгэлтэй байсан хүндээ сэтгэл татагдахаа болих нь үүний нэг жишээ – нэг үе байсан зүйл одоо байхаа больсон. Хайртай хүний үхэл, ажилгүй болох, хүүхэд төрөлт, хүнд дурлах, өвчин тусах гэх мэт үйл явдлууд нь бидний мэдрэмж, дараагийн зан үйлд нөлөөлдөг ба ихэвчлэн асар хүчтэйгээр нөлөөлдөг. Бидэнд тодорхой амлалтандаа хүрэх хүсэл, эсвэл бололцоо байхаа больсон эсвэл амлалтандаа хүрэхийг хүссэн хүнд нь ашигтай байхаа больсон байдаг.
Далд шалтгаанууд
Бидэнд тодорхойгүй байдаг зүйл нь тухайн амлалтыг өгч байх үед бидний дотор бий болж буй дотоод зөрчлүүд юм. Жишээ нь “Би чамайг насан туршдаа хайрлана”, “Би насан туршдаа чиний найз байх болно” зэрэг насан туршийн амлалтыг авч үзье. Бидний ихэнх нь иймэрхүү зүйлийг амьдралдаа дор хаяж нэг хүнд хэлсэн байдаг.
үргэлжлэл: www.setgel.org