Хэн нь хэний ерөнхийлөгч вэ?

Хуучирсан мэдээ: 2014.06.10-нд нийтлэгдсэн

Хэн нь хэний ерөнхийлөгч вэ?

-Порошенко үймээн самуунтай байгаа Донбасст очихоор шийдэв-

 

Петр Порошенко

Фото: НиколайЛазаренко / Pool / "Коммерсантъ»

 

Украины шинэ ерөнхийлөгч Петр Порошенко Тангараг өргөх ёслолынхоо үеэр хэлсэн үгэндээ дайн тулаантай байгаа Донбасст очих тухайгаа онцоллоо. Тэрээр өөрийн энхийн төлөвлөгөөг зарлаж, нутгийн хүмүүст орос хэлийг чөлөөтэй ашиглахыг зөвшөөрч байгаагаа, мөн эдийн засгийн шинэчлэл хийнэ гэдгээ мөн мэдэгджээ. Хамгийн чухал нь Прошенко Украины зүүн хэсэгт гал зогсоох ажиллагааг энэ долоо хоногт багтан хэрэгжүүлнэ гэв.

 

Сайн дурын цэргийнхний эсэргүүцлийг эрх баригчид дарж чадахгүй байгаагаар барахгүй өөрсдийгөө ард улс гэж тунхагласан хүмүүс Донбассын хэсгийг хянаж, улмаар тэд Порошенког “Хөрш орны ерөнхийлөгч” гэж нэрлэж байгаа билээ.

 

Өмнө нь ч иймэрхүү зүйлийг Порошенко ярьж байсан юм. Тухайлбал, сонгуульд ялсныхаа дараа тэрээр Украины зүүн хязгаарт албан тушаалаа эхлүүлэх ёслолоо хийж болох юм гэж хэлж байсан удаатай.

 

Мөн Террорын эсрэг ажиллагаа гэх хүчирхийллийг хэдхэн цагийн дотор дуусгавар болгоно гэж ч мэдэгдэж байсан юм. Ингээд тэр энэ ажиллагаагаа идэвхжүүлж, журамт цэргийнхний эсрэг нисэх хүчнийг ашиглаж эхэллээ. Украины Засаг сар гаруй хугацаанд хийж чадаагүй зүйлээ ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын өмнө амжуулахаар ажиллаж байгаа нь энэ юм. Эцэст нь үүний үр дагавар олон зуун хүний амь насыг хөнөөж, дүрвэгсдийн тоог эрс нэмэгдүүлсэн хэрэг болов. Хүчнийхэн Донбассын хойд  нутгийг “цэвэрлэсэн” гэж илтгэж байна. Гэтэл мужийн захиргаа сайн дурынхны мэдэлд очиж, Киевын эсрэг тэмцэгчид цэргийн ангиудыг эзлэн зэвсэглэсэн хэвээр байна. “Хорлон сүйтгэгчид” Луганск мужид гүүр дэлбэлэх нь зогссонгүй.

 

Донецк мужийн захирагч Сергей Тарута Порошенкогийн тангараг өргөх ёслолын өмнөхөн “Террорын эсрэг ажиллагаа үр дүнд хүрлээ” гэж хэлсэн юм. “Порошенко хэзээ ирэхийн мэдэхгүй. Долоо хоногийн дараа эсвэл сарын дараа ч байж магадгүй. Түүнийг ирэхэд аюулгүй байдлыг нь хангах ёстой. Үүнийг одоогоор хийхэд хүнд байна” гэж тэрбээр мэдэгджээ.

 

“Донбасс”  сумангийн дарга Семен Семенченко байлдааны ажиллагааг сарын хугацаанд ч үргэлжилж магадгүй гэсэн байв. “Батькивщина” /Эх орон нам/ намын депутат Геннадий Москаль хэлэхдээ “Орон нутгийнхан энэ бүхэнд Киевыг буруутгаж байна” гэж мэдэгджээ. Тэрбээр мөн “Өдөр бүр утсаар ярьж байгаа.  Иргэд Киев энэ бүхнийг хүндрүүлж байна гэж хэлж байна” гэсэн байна. Донбассыг тусгаарлахын эсрэг байгаа хүмүүс Донбасст онц байдал зарлах гэсэн ч  Порошенкогийн хүрээнийхэн дэмжээгүй байна.

 

Петр Порошенко

Фото: СергейГунеев / РИА Новости

 

Шинэ ерөнхийлөгчийн  хэлсэн үгэнд шинэ зүйл алга.  Өмнө нь Киев Донбасст илүү эрх чөлөө амлаж, орос хэлийг мужийн төвшинд чөлөөтэй болгож, ноцтой гэмт хэрэг хийгээгүй бол өршөөл үзүүлнэ гэж байсан. Мөн Оросын хөлсний цэргийнхэнд нутаг буцах коридор гаргахаар амласан. Асуудлын гол нь хэнтэй хэлэлцээ хийх вэ гэдэгт байгаа юм. Тэр хэлсэн үгэндээ “Өөдгүй хүмүүстэй харьцахгүй” гээд хууль ёсоор хэлэлцээ явуулах хүн гаргах үүднээс зүүн хязгаарт орон нутгийн ээлжит бус сонгууль явуулах санал дэвшүүлжээ.  Мэдээж үүнд цаг хугацаа хэрэгтэй. Босогчид сонгууль явуулахгүй бол яах вэ?

 

Порошенкогийн хувьд  самуунт бүсэд очих нь энхийг  авчрагч болон хувирах  боломжийг олгоно.  Мэдээж ийм хүнд үед улсаа удирдаж байгаа ерөнхийлөгчид бэлгэдлийн чанартай хэд хэдэн ялалт чухал байгаа юм.

 

Блокпост в Донецкойобласти

Фото: МаксимЗмеев / Reuters

 

Украины зүүн хязгаарт  Ерөнхийлөгчийн сонгууль бараг болоогүй. 3,2 сая хүнтэй Донецкт 115 мянга, Луганскт 1,7 сая сонгогчийн 52 мянга нь санал өгчээ. Гэхдээ тэдний гуравны нэг нь Порошенког дэмжсэн юм. Хуулийн дагуу бол Порошенко бүх  Украины ерөнхийлөгч гэгдэж болох талтай.

 

Хэдийгээр одоо Порошенко байлдаан зогсоохыг уриалж байгаа ч тусгай ажиллагаа үргэлжилсээр байна. Артемовскт  гэхэд зургадугаар сарын 9-ний шөнө зэвсэгт хүмүүс цэргийн ангид халдлаа. Луганскийн хилийн заставт довтолсон байна. Армийнхан Славянскийг их буу, бөөнөөр галлах систем ашиглан буудаж байна.  Байлдагч талууд буруугаа бие биедээ тохсоор. Хэрэг явдлын өрнөлт ийм л байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж