Бага дунд орлоготой иргэдэд зээл авах боломж бүрдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2014.06.10-нд нийтлэгдсэн

Бага дунд орлоготой иргэдэд зээл авах боломж бүрдүүлнэ

Хууль зүйн сайд Х.Тэ­мүүжин өчигдөр Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн төслийг өргөн барив.

 

Учир нь хууль хэрэгжих цахим орчныг бүрдүүлэхэд Олон Улсын Санхүүгийн кор­порациас техникийн тус­лалцаа үзүүлэхээр Хууль зүйн яамтай гэрээ бай­гуулжээ. Харин уг хуулийн төсөл батлагдсанаар улсын төсөвт ачаалал нэмэгдэхгүй, хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө барьцаалах эрх зүйн орчин сайжирна хэмээн үзэж байгаа юм.

 

Мөн хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны бүртгэлийн нээлттэй, хурдан шуурхай, энгийн систем нэвтрэх, банк, санхүүгийн байгууллагууд хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийг барьцаалан зээл олгосноор зах зээл дэх зээлийн ний­лүүлэлт нэмэгдэх, энэ­хүү өрсөлдөөний үр дүнд зээ­лийн хүү буурч, хугацаа уртсан жижиг, дунд бизнес эрхлэлтэд бодитой дэмжлэг үзүүлэх юм байна.

 

Түүнчлэн бага дунд орлоготой иргэд, жижиг дунд үйлдвэр эрхлэгчид зээл авах боломжтой болох, санхүүгийн бусад төрлийн үйлчилгээнд хамрагдах бодит нөхцөл бүрдэхийн зэрэгцээ өөрийн өмчлөлд байгаа хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд илүү үр ашигтайгаар оруу­лах нөхцөл бололцоо бүрдэж, жижиг дунд үйлд­вэр эрхлэгчид болон иргэд банк, санхүүгийн үйлчилгээнд хамрагдсанаар санхүү, татварын бүртгэлд хамрагдах боломжгүй албан бус хэвшилд буюу далд эдийн засагт эргэлдэж байгаа хөрөнгийн урсгал ил болох боломжтой болох юм байна.

 

Хэдийгээр Иргэний хуульд барьцаатай хол­богд­сон харилцааг тус­гайлсан бие даасан бүлгээр зохицуулсаар ирсэн боловч хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барь­цаатай холбогдсон онцлог зохицуулалт, түүнчлэн ав­лага, эргэлтийн хөрөнгө болон бүх хөрөнгийн барьцаа гэх мэт нарийвчилсан асуудлыг уг бүлгээр зохицуулж ча­дахгүй байгаа тул тэдгээр асуудлыг хуулийн төсөлд тусгажээ.

 

Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж