Хаан банк хүний нөөцийн бүрдүүлэлтийн аян эхлүүллээ

Хуучирсан мэдээ: 2014.06.10-нд нийтлэгдсэн

Хаан банк хүний нөөцийн бүрдүүлэлтийн аян эхлүүллээ

ХААН Банк “ШИЛДЭГ АЖИЛ ОЛГОГЧ-ТОГТВОРТОЙ АЖЛЫН БАЙР” хүний нөөцийн бүрдүүлэлтийн аянг эхлүүллээ

Монгол улсын томоохон ажил олгогч, Монгол улсын төсвийн тодорхой хувийг бүрдүүлэгч  ХААН Банк “ШИЛДЭГ АЖИЛ ОЛГОГЧ-ТОГТВОРТОЙ АЖЛЫН БАЙР” хүний нөөцийн бүрдүүлэлтийн аяныг 6-р сарын 20-ны өдрийг хүртэл зохион байгуулж байна.

ХААН Банк нь хvмvvсийн амьдралыг бодитой өөрчилж, нийгмийн сайн сайханд хувь нэмэр оруулах эрхэм зорилгынхоо хүрээнд  2012 онд 195, 2013 онд  300 гаруй иргэнийг шинэ ажлын байраар хангаад байна. Одоогийн байдлаар мэдлэг, ур чадвар, бүтээлч хандлагыг цогцлуулж чадсан 5700 ажилтан ХААН Банкны орон даяар байрлах 530 салбарт ажиллаж байна.

Мянга мянган оюутан залуус их дээд сургуулиа төгсөж ажлын байрны эрэлт нэмэгдсэн энэ цаг үед ХААН Банк энэхүү аяныг зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм.
Монгол улсаа хөгжүүлэх хүсэл эрмэлзэл дүүрэн, шинэ үеийн чадварлаг боловсон хүчин таныг өрсөлдөхүй цалин,найрсаг хамт олон, мэргэжлээрээ хөгжиж дэвших боломжийг бүрдүүлсэн ХААН Банк “ШИЛДЭГ АЖИЛ ОЛГОГЧ-ТОГТВОРТОЙ АЖЛЫН БАЙР” хүний нөөцийн бүрдүүлэлтийн аянд оролцож Монгол улсын тэргүүлэгч банкны шилдэг боловсон хүчний нэг болж итгэл төгс алхах боломжийг олгож байна.

ХААН Банкны  “ШИЛДЭГ АЖИЛ ОЛГОГЧ-ТОГТВОРТОЙ АЖЛЫН БАЙР” хүний нөөцийн бүрдүүлэлтийн аяны хүрээнд доорх ажлын байруудад материал хүлээн авч байна байн. Үүнд:

  • Улаанбаатар хот болон орон нутгийн салбар нэгжид эдийн засагч, теллер
  • Англи хэлтэй хуульч
  • Сүлжээний аюулгүй байдлын администратор /2/
  • SOC хариуцсан ахлах шинжээч, SOC хариуцсан мэргэжилтэн, SOC хариуцсан инженер /4/
  • Программист
  • Хөрөнгө Оруулалтын Банкны газарт мэргэжилтэн
  • Орчуулагч
  • Байгууллагын банкны газарт харилцааны менежер

Материал хүлээн авах эцсийн хугацаа 6-р сарын 20 -ны өдрөөр дуусгавар болох бөгөөд Сөүлийн гудамжинд байрлах Төв ХААН Банкны байранд ажлын өдрүүдэд 09.00-18.00 цагийн хооронд ажилд орох хүсэлт, анкетыг хүлээн авч байна. 

Аянтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Харилцагчийн мэдээллийн төвийн 1800 1917 дугаараас лавлаарай.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж