УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар Н.Номтойбаярыг томилжээ. УИХ дахь МАН-ын бүлэг хоёр дэд даргатайгаар үйл ажиллагаа явуулдаг. Тус бүлгийн дэд даргаар С.Бямбацогт, Д.Оюунхорол нар ажиллаж байсан бөгөөд С.Бямбацогт бүлгийн дарга болсноос хойш бүлгийн дэд даргын суудал эзэнгүй байсан юм. Тиймээс өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, бүлгийн дэд даргад Н.Номтойбаярыг нэр дэвшүүлсэн байна.
УИХ дахь МАН-ын бүлэг үдээс хойш хуралдаж, Н.Номтойбаярыг намын дэд даргаар томилсон байна. Үүнээс гадна бүлгийн хуралдаанаар энэ долоо хоногт хэлэлцэх хуулийн төслүүд болон маргааш болох МАН-ын Удирдах ажилтны зөвлөгөөний талаар хэлэлцсэн байна.
Ш.ОЧ