Монгол Улсын Засгийн Газар, МХАҮТ-аас хамтран жил бүр тодруулдаг улсын шилдэг буюу “ТОП-150 аж ахуй нэгж”-н шалгаруулалтад ЮниГаз ХХК энэ жил дахин өргөмжлөгдөн харилцагч, хэрэглэгчдийнхээ итгэлийг хүлээн салбартаа тэргүүлэгч гэдгээ нотоллоо.
“ЮниГаз” ХХК үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойн босгон дээрээ үйл ажиллагааны тогтвортой байдал, нийгмийн хариуцлагатай бодлого, хийн түлшний салбарт оруулсан техник технологийн дэвшил, ажлын байрны нөхцлийг тогтмол сайжруулж, нэмэгдүүлсэн зэрэг ажлуудын үр дүнгээ үнэлүүлэн 2013 оны 76 дахь шилдэг аж ахуйн нэгжээр шалгарсандаа баяртай байна.
“ЮниГаз” ХХК нь 2005 оноос эхлэн авто тээврийн салбарт шингэрүүлсэн нефтийн хийг нэвтрүүлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд эдүгээ европын стандартын хийн түлшийг автомашин, уул уурхай, үйлдвэрлэл, айл өрхийн зах зээлд тогтмол борлуулж, тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсаар ирлээ.
Улаанбаатар хот болон хүн амын төвлөрөл ихээр бий болсон төв суурин газруудад сүүлийн жилүүдэд агаарын бохирдол эрс нэмэгдэж хүрээлэн байгаа орчин, хүн амын эрүүл мэндэд онц ноцтой сөргөөр нөлөөлөх гамшигийн түвшинд хүрч байгаа нь өнөөгийн нийгэмд тулгамдсан гол асуудлуудын нэг болоод байгаа билээ. Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд агаарын бохирдлыг шийдсэн гол арга нь эхэн үедээ шингэрүүлсэн нефтийн хий буюу хийн түлш байсан байдаг.
Тэгвэл бид агаарын бохирдлыг багасгахад ихээхэн хувь нэмрээ оруулж, байгаль орчинд ээлтэй, олон улсын стандарт шаардлагад нийцсэн хийн түлшийг зах зээлд нийлүүлж байгаа нь хэрэглэгчид болон хамтран ажилладаг байгууллагуудын хүндлэл талархлыг хүлээж, харьяа яамны сайшаал, шагналыг хүртсээр байгаа юм.
“ЮниГаз” ХХК-ийн ололт амжилт бүр манай нийт ажилтнуудын сэтгэл, зүтгэл болон харилцагч байгууллагууд, түншүүд, хэрэглэгчдийн маань итгэлийн үр дүн билээ.
Бидэнтэй цуг амжилтыг хамтдаа бүтээлцсэн нийт хамт олон, хэрэглэгч, харилцагч та бүхэндээ талархал илэрхийлье.