Өндөр өсгийттэй марафон

Хуучирсан мэдээ: 2014.06.10-нд нийтлэгдсэн

Өндөр өсгийттэй марафон

Зуны дэлгэр цаг ирж, жиргээчид амралтын байдалд шилжжээ.Гэхдээ л тэд хэзээд адтай байдаг шүү дээ. Өчигдөрийн хувьд жиргээчдийн дунд хамгийн их шуугиан тарьсан сэдэв Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын өсгийтэй гуталтай марафон байв. Ц.Оюунгэрэл сайд өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон марафон гүйлтийн үеэр өсгийтэй гуталтай гүйлтэд оролцож, телевизэд ярилцлага өгсөн нь жиргээчдийн овоо хараанаас яаж хол байх билээ. Хэзээний л түүнд“өндөр өсгийттэй марафонч” гэх нэр өгч амжжээ. Сонирхолтой нь, Ц.Оюунгэрэл сайд өөрөө жиргээчдийн шуугиант сэдэв тайлбар өгсөн нь өчигдрийн хувьд энэ “ертөнц”-ийнхний гол сэдэв байв. Энэ тухай зарим жиргээг хүргэе.

Ganhuyag Ch. Hutagt ‏@ganhuyag  Буруу хандлага. Гvйсэн бол гvйсэн. Гvйгээгvй бол vгvй.

Батка ‏@gbaterdene  таны хажуугаар гүйхдээ би 'хүн зургийг нь аваад тавьбал асуудалд орох л юм бн' гэж бодож байлаа.

Oyungerel Ts. @oyunlt · Улаанбаатар марафонд 15000 нийслэлчүүд оролцож бн. гүйгчидээ дагаж ганц километр шогшлоо, даан ч ЗГ хуралтай тул үргэлжлүүлж чадсангүй.

П.Мөнхбаатар ‏@munkhbaatar4   батаарлаг бна шдэ дино өрөлттэй

Usuhuu ‏@uprogr  Энэ ФБчид алнаа… туфель-соел футболка-спорт малгай-аялал жуулчлал брюк-терийн албан хаагч гvйлт-Батаар динозавр

Жиргээчдийн онцолсон дараагийн сэдэв бол гудамжны хаягийг дөрвөн тэрбум төгрөгөөр солих асуудал байлаа. Жиргээч “Zoljargal‏@azoljargal. 4тэрбумын үргүй зардал.2014онд шинэ стандарт батлагдж орон сууц, хашаа… бүх хаягийн самбрыг НОГООН болгохор шийджээ” гэж /зураг-1/ жиргэснээс энэ сэдэв анхааралд орж ирэв. Хэрэв энэ нийслэлийн гудамжуудын хаягийг ногоон өнгөөр солиход дөрвөн тэрбум төгрөг шаардлагатай гэж байгаа бол энэ нь ёстой мөнгө идэх гэсэн хэн нэгний арга байна хэмээн жиргээчид энэ сэдвийг шүүмжилж байлаа. Тухайлбал,

Донна ‏@donna_tsa   арай ч дээ. яажан бэ

Enkhbold ‏@uransaihan   Hayg nogoorood hot nogoon bno gehed medku Nogoon modon dre mashin tavichdag nohduud shudee

Knock ‏@Knock_knock1  лол юмдаа ийм юм хийж баталж байдаг хүмүүс нүд нь улаанаар эргэлдээд мөнгө мөнгө гэсэн зомбинууд юмдаа. Очиж очиж green and eco гэхчлэн жиргэжээ.

Цахим Болжмор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж