Шилэн дансны тухай хуулийн төслийг дахин өргөн барилаа

Хуучирсан мэдээ: 2014.06.09-нд нийтлэгдсэн

Шилэн дансны тухай хуулийн төслийг дахин өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Шилэн дансны тухай хуулийн төслийг өнөөдөр Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өргөн барилаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хуулийн төслийг өргөн барьсны дараа хэлсэн үгэндээ “Шилэн дансны тухай хуулийн төсөл нь эдийн засаг, нийгэм гээд өргөн хүрээг хамарсан ач холбогдолтой, ухаалаг төрийн нэгээхэн чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Хуулийн төсөл буцаагдаж, УИХ-ын гишүүдээс дэвшүүлсэн саналыг тусган дахин боловсруулсан. УИХ шуурхай хэлэлцэн баталж өгнө хэмээн найдаж байна” гэв.

Шилэн дансны тухай хуулийг баталснаар төрийн байгууллагуудын төсвийн орлого, зарлага, мөнгөн гүйлгээ, тайлагналын үйл ажиллагаа болон өр, зээл, батлан даалт, өмч хөрөнгийн зарцуулалттай холбоотой мэдээллийг олон нийтэд нээлттэй, ил тод, иргэдэд ойлгомжтой, шуурхай мэдээлэх байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа, түүнд хяналт тавих, хариуцлага хүлээлгэхтэй холбоотой харилцааг зохицуулах юм.

Эх сурвалж: www.president.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж