Хуучирсан мэдээ: 2014.06.09-нд нийтлэгдсэн

National Geography of Mongolia

Нарыг жилд нэг удаа зууван дугуй замаар тойрон эргэх хөдөлгөөний онолд тулгуурлан тооцоолсон цаг тооллыг "Аргын тоолол" гэнэ.
Тэнгэрийн мандлаар жилийн турш Наран шилжих хөдөлгөөнд үндэслэсэн цаглабарыг "Нарны цаглабар" гэнэ.

Нарны цаглабарыг Юлийн ба Григорийн гэж ангилна.
НТӨ- 46 онд Юлий Цезарийн хүсэлтээр Египетийн одон оронч Созиген гэгч нарны цаг тооллыг Грекийн эрдэмтдийн онолыг үндэслэн зохиожээ.

Зарлиг буулгасан хааны нэрээр "Юлийн тоолол" гэж нэрлээд жилийг 365,25 хоног гэж үзжээ.

Юлийн тооллыг сайжруулан Италийн эрдэмтэн Лилий Луйджийн цаг тооллыг Ромын хамба лам 13-р дугаар Григорий баталгаажуулжээ. 1582 оны 10 сарыг 5 -ны өдрөөс эхлэн хэрэглэхдээ , өмнөх тооллоор 10 хоногийн алдаа гарсныг тооцож 1582 оны 10 сарын 5-ыг 15-ны өдөр болгожээ.

Дэлхий нарыг нэг жилд 365,2422 хоногт бүтэн тойрно гэж тогтоожээ. 365 хоногтой 3 жил, 4 дэх жилийн 366 хоногтой болгож тохируулдаг.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж