Цагдан хорих ба хүний эрх сэдвээр хэлэлцлээ

Хуучирсан мэдээ: 2014.06.09-нд нийтлэгдсэн

Цагдан хорих ба хүний эрх сэдвээр хэлэлцлээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгээс өнөөдөр “Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаан дахь цагдан хорих арга хэмжээ, тулгамдсан асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Гүйцэтгэх нарийн бичгийн даргын орлогч М.Туяа, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Б.Сарантуяа, Д.Дамдин-Од, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгч Ч.Хосбаяр, Ш.Бат-Эрдэнэ, Т.Өсөхбаяр, УЕПГ-ын Хяналтын прокурор М.Оюундэлгэр, Д.Доной, Нийслэлийн цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх газрын Хүнд, онц хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Сүрэн, НЦГ-ын гэмт хэрэгтэй тэмцэх газрын хулгайлах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаах тасгийн дарга, дэд хурандаа Х.Буянтүмэн, Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч Б.Бат-Олзвой, З.Баасанням, Монголын өмгөөлөгчдийн холбооны дэд ерөнхийлөгч Ж.Батзориг, ХЭҮК-ийн Хяналт шалгалтын хэлтсийн дарга Б.Батаа, Т.Ихтамир, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Б.Одонтунгалаг, С.Амартүвшин, Хууль зүйн яамны мэргэжилтэн Д.Монголжингоо, Д.Саруул нар оролцлоо.

Хэлэлцүүлэгт ХЗЯ-ны ЭЗШБГ-ын Ахлах мэргэжилтэн Г.Оюунболд “Цагдан хорих арга хэмжээ хэрэглэх хуулийн зохицуулалт”, Шүүхийн судалгаа, мэдээлэл сургалтын хүрээлэнгийн судлаач А.Ариунболд “Цагдан хорих арга хэмжээг хэрэглэж буй шүүхийн практикийн 2011-2013 оны статистикийн мэдээнд хийсэн, дүн шинжилгээ”, судлаач Э.Өлзийлхам “Цагдан хорих арга хэмжээ ба хүний эрх: Сайн туршлага” сэдвээр тус тус илтгэл тавьсан юм. Энэхүү хэлэлцүүлгийн гол зорилго нь шүүхээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч байгаа практик, үндэслэлд дүн шинжилгээ хийн тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, шийдвэрлэх арга замыг хамтдаа эрэлхийлсэн юм. Түүнчлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахад хүний эрхийг хэрхэн хангах, одоогийн тогтолцоо, цагдан хорьж буй үндэслэл зэрэг нь олон улсын хүний эрхийн гэрээ конвенцид хэрхэн нийцэж байгааг тодорхойлоход чиглэлээ. Хэлэлцүүлгээс зөвлөмж гаргахаар болсон бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаан дахь Цагдан хорих арга хэмжээг хэрэгжүүлэхдээ хүний эрх, эрх чөлөө, ханган хамгаалах чиглэлээр гаргасан саналуудыг нэгтгэн тусгахаар боллоо. Хэлэлцүүлгээс дараах зөвлөмжийг гаргасан байна.

Л.ХАЛИУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж