Өргөмжит консулын патент гардуулав

Хуучирсан мэдээ: 2014.06.09-нд нийтлэгдсэн

Өргөмжит консулын патент гардуулав

2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 11.00 цагт Японы Хоккайдо мужийн Саппоро хотод суух Монгол Улсын Өргөмжит консулаар томилогдсон Такэбэ Цүтомүд Өргөмжит консулын патент, тамга тэмдэгийг гардуулах ёслолын ажиллагаа Саппоро хотод болов.

Ёслолын ажиллагаанд Элчин сайд С.Хүрэлбаатар, консул Н.Баясгалан, Хоккайдо мужийн орлогч дарга, Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Т.Арата болон Хоккайдо мужийн засаг захиргааны холбогдох албан тушаалтнууд, бизнесийн салбарын төлөөлөгчид, орон нутгийн хэвлэл мэдээллийнхэн оролцов.

Ёслолын арга хэмжээг нээсний дараа Элчин сайд С.Хүрэлбаатар Өргөмжит консул Ц.Такэбэд Өргөмжит консулаар томилсон патент, тамга, Монгол улсын төрийн далбааг гардуулж шинэ албанд нь амжилт хүсэв.

Монгол Улсаас Саппоро хотод суух Өргөмжит консулын газар нь Хоккайдо муж дахь 23 дахь Өргөмжит консулын газар болж байгаа аж. Өргөмжит консулын газар нээгдснээр Японы хамгийн алслагдсан Хоккайдо мужид амьдарч буй монгол иргэдэд консулын үйлчилгээг хүргэх, эрх ашгийг нь хамгаалах, Монгол улс Хоккайдо мужтай хот төлөвлөлт, барилгын технологи, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалт, газар тариалангийн салбаруудад цаашид хамтран ажиллах болон аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж бүрдэж байна.

Эх сурвалж: www.mfa.gov.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж