“Далд төрх” дэлгэгдлээ

Хуучирсан мэдээ: 2014.06.09-нд нийтлэгдсэн

“Далд төрх” дэлгэгдлээ

Хүн бүрт өөр өөрийн ертөнцийг илэрхийлэх далд төрх бий. Зарим хүмүүс үүнийг анзаарч, таньдаг, зарим нь үл мэднэ. Хүн байгалийн харилцаа, хүний дотоод мөн чанарын тэнцвэр алдагдахад юу болдог вэ? Техник технологийн хөгжилтэй зэрэгцэн та биднээс холдож буй нэгэн зүйл бол хүн байгалийн хүйн холбоо. Техник технологи хөгжихийн хэрээр бидний дотоод ертөнцийн мөн чанар, уг төрх алдагдаад байгаа юм биш биз…

“Далд төрх” үзэсгэлэн нь дээрх асуултанд хариулахыг олны танил хүмүүсийн тусламжтайгаар хариулахыг зорьжээ. “Хөх зэв” уран бүтээлчдийн нэгдлээс хэрэгжүүлж буй “Далд төрх” төслийн хүрээнд зохиогдож буй “Арт фото” чиглэлийн үзэсгэлэн “Blue moon” галерейн танхимд урлаг сонирхогчдын хүртээл боллоо.

Уг төлсийн үзэсгэлэнд найруулагч гэрэл зурагчин Л.Базарсад, найруулагч, стилист Ц.Нямдулам, зураач гэрэл зурагчин Б.Энхчулуун, зураач, гэрэл зурагчин Ж.Мөнхжаргал зэрэг уран бүтээлчдийн хамтарсан 40 гаруй уран бүтээлүүд дэлгэгджээ.

Тус үзэсгэлэн нь зургадугаар сарын 4-нөөс 14-ны хооронд нийт урлаг сонирхогчдын хүртээл болох юм.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж