Аз жаргалтай байхыг хүсдэг хэн бүхэнд

Хуучирсан мэдээ: 2014.06.09-нд нийтлэгдсэн

Аз жаргалтай байхыг хүсдэг хэн бүхэнд

Та өөрөө өөрийнхөө аз жаргалд нөлөөлж болно. Бид та бүхэнд аз жаргалтай, сэтгэл дүүрэн байх зөвлөмжүүдийг цувралаар хүргэж байна.

Зөвлөмж 1:

Жижиг зүйлээс сэтгэлийн таашаал авч сурсан хүн, хааяахан маш их эрчимтэй аз жаргалын мэдрэмжийг авч чаддаг хүмүүсээс илүү их жаргалтай байдаг. Аз жаргалтай байх давтамж ойр байх нь чухал юм. Хаанаас энэ мэдрэмжүүдийг авч болох вэ? Хаа сайгүй! Та бүхий л мэдрэмж, ухамсраараа хүрээлэн буй орчноо анзааран хараад үз. Бидний эргэн тойронд аз жаргалын эх ундаргууд оршин байдаг.

Зөвлөмж 2:

Та “Энэ мөчид миний сэтгэлийг хөдөлгөж, догдлуулан баярлуулах ямар нэг зүйл болсон уу?” гэж өөрөөсөө асууж байгаарай.

Зөвлөмж 3:

Та өөрийн оюун бодлоо ОДОО бөгөөд ЭНД гэсэн цагт үлдээж байгаарай. Ихэнхдээ бидний бодол өнгөрсөнд эсвэл ирээдүйд зорчиж байдаг. Бид тохиолдсон хүнд асуудал, бэрхшээлээ тархиндаа үргэлж эргэлдүүлж бодсоор байдаг. Ингээд бид яг одоо энэ мөчид биднийг жаргалтай болгох сайхан мөчүүдийг харалгүй өнгөрч байдаг.

Эх сурвалж: biznetwork.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж