Математикийн 12 дахь удаагийн олимпиад боллоо

Хуучирсан мэдээ: 2014.06.09-нд нийтлэгдсэн

Математикийн 12 дахь удаагийн олимпиад боллоо

УИХ-ын гишүүн, математикийн шинжлэх ухааны доктор, академич Р.Гончигдоржийн нэрэмжит математикийн олимпиад жил бүр уламжлал болгон зохиогддог. Гэвч сүүлийн хоёр жил тасарсан уг олимпиад энэ жил дахин сэргэж, 12 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа.

Олимпиадад Архангай аймгийн ерөнхий боловсролын 22 сургуулийн 6-11 ангийн 255 сурагч, математикийн 26 багш хамрагдаж оюун ухаан, авъяас сонирхолоороо өрсөлдлөө.

Олимпиадын зохион байгуулах комиссоор МУИС-ийн МКС-ийн багш доктор В.Адъяасүрэн, МУБИС-ийн  КМТС-ийн захирал Б.Сандагдорж, ШУТИС-ийн лицей сургуулийн математик багш С.Өлзийсайхан, Ж.Уламбаяр нар хүрэлцэн ирж ажилласан юм.

12 дахь удаагийн олимпиадын тэргүүн байрыг багийн дүнгээр 1 сургууль тэргүүлж удаах байранд 3-р сургууль, Өндөр-Улаан, 4-р сургуулийн багууд орсон байна.

Цаашид уг олимпиадыг Эрдэнэбулган сумын IV сургууль дээр уламжлал болгон зохион байгуулахаар болжээ. Учир нь Эрдэнэбулган сумын I сургууль дээр Нямренчин багшийн олимпиадыг, II сургууль дээр стандарт олимпиадыг, III сургууль дээр Геометрийн олимпиадыг тус тус уламжлал болгон дагнан зохион байгуулж байхаар тогтжээ.

Эх сурвалж: http://www.zasag.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж