Монгол Улсын Засгийн газар МҮХАҮТ хамтран жил бүр бизнес эрхлэгчдийн дунд шилдэг ТОП 150 аж ахуй нэгжийг шалгаруулах ёслолын арга хэмжээг зохион явуулж ирсэн билээ. Уг үйл ажиллагааны гол зорилго нь улс эх орныхоо хөгжилд бодитой хөрөнгө оруулалт хийж байдаг аж ахуй нэгжүүдийг олон нийтэд сурталчилан таниулах хийгээд тэднийг урамшуулан шагнаж алдаршуулахад оршидог байна. “Тэсо” корпорацийн хувьд жил бүр амжилтаа ахиулж байгаа нь хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөрүүд болон сүүлийн жилүүдэд эрчимтэйгээр өсөн нэмэгдэж буй үйл ажиллагаатай нь холбоотой юм. Энэ жилийн хувьд “Тэсо” корпораци ТОП 150 аж ахуйн нэгжийн 45 байранд жагсаж өмнөх амжилтаасаа дэвшин урагшилжээ. Тус шагналыг “Тэсо” корпорацийн ТУЗ-ын дарга О.Дамжин гардан авсан бөгөөд “Энэхүү шагнал бол нийт Тэсочуудын нөр их хөдөлмөр хичээл зүтгэлийн үр дүнг үнэлсэн шагнал юм. Энэ жилийн хувьд бид улсад 13,5 тэрбумын татварыг хуримтлуулж мөн томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж буй чухал он цаг болж байна. Тухайлбал нийт 3520 айлын “Содон” стандарт цогцолбор хорооллын бүтээн байгуулалт,хуурай сүүний үйлдвэр гэх мэт томоохон ажлуудыг өрнүүлж байгаа билээ. Цаашид бид улам амжилтаа батжуулах болно”хэмээн сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа дурьдсан юм. “Тэсо” корпораци нь өнөөдрийн байдлаар Монгол улсын дэд бүтцийн чухал салбарууд болох уул уурхай, зам, барилга, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр 8 үйлдвэр нийт 13 салбар компаний 800 гаруй ажилчидтайгаар алхам алхамаар уриан дор хөгжиж буй топ компаниудын нэг юм. Энэ дашрамд нийт Тэсочууддаа цаашдын ажил үйлст нь амжилт бүтээлийн дээдийг хүсэхийн хамтдэлхийд танигдах Монгол брэндийг бий болгоорой хэмээн ерөөе!