МАН-ын бүлгийн дэд даргад Н.Номтойбаярыг дэвшүүллээ

Хуучирсан мэдээ: 2014.06.09-нд нийтлэгдсэн

МАН-ын бүлгийн дэд даргад Н.Номтойбаярыг дэвшүүллээ

УИХ дахь МАН-ын бүлэг хоёр дэд даргатайгаар үйл ажиллагаа явуулдаг. Тус бүлгийн дэд даргаар С.Бямбацогт, Д.Оюунхорол нар ажиллаж байсан бөгөөд С.Бямбацогт бүлгийн дарга болсноос хойш бүлгийн дэд даргын суудал эзэнгүй байсан юм. Тиймээс өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, бүлгийн дэд даргад Н.Номтойбаярыг нэр дэвшүүлсэн байна.

Одоо энэ асуудлыг УИХ дахь бүлгийн хуралдаанаар хэлэлцэн, дэмжвэл Н.Номтойбаяр гишүүн МАН-ын бүлгийн дэд дарга болох юм. МАН-ын бүлэг өнөөдөр үдээс хойш хуралдаж, энэ асуудлыг хэлэлцэх юм байна.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж