Нийслэлийн иргэдийн саналыг авч байна

Хуучирсан мэдээ: 2010.03.09-нд нийтлэгдсэн

Нийслэлийн иргэдийн саналыг авч байна

Нийслэлийн засаг даргын Тамгын газрын Хяналт Шинжилгээ Үнэлгээний хэлтсээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, нийслэлийн нутгийн захиргааны болон үйлчилгээний зарим байгууллагуудаас иргэдэд үзүүлж буй төрийн ажил үйлчилгээний чанар, үр дүнгийн талаар нийслэлийн иргэн таны үнэлгээг http://ulaanbaatar.mn/tgsudalgaa/  веб хуудсаар авч байна.  Санал асуулгад оролцогчид  эдийн засгийн чиглэлээр зохион байгуулж байгаа ажлууд хир хүртээмжтэй байгаа талаар, хот байгуулалт дэд бүтцээр хийгдэж байгаа ажил, түүний үр дүнгийн талаар, экологи байгаль орчны талаар хийгдэж байгаа ажлууд амьдрал дээр хэр биелэж байгаа талаар, нийслэл дүүргийн зарим албан байгууллагуудын ажлын талаар болон бодлого боловсруулах, шийдвэр гаргахад иргэдийн санал бодлыг сонсож, оролцоог нэмэгдүүлж чадаж байгаа юу зэрэг асуудалд саналаа өгөх юм байна.  Судалгаанд оролцогчдийн 80 гаруй хувь нь дээд боловсролтой хүн байгаа бөгөөд нийт асуултуудын дийлэнх хариултанд маш хангалтгүй гэсэн үнэлгээг өгчээ.
П.Наран
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж