
-Өнгөрсөн долоо хоногт Хонгор сумын иргэд “МИ-8”-ын хохирогчид, Долдугаар сарын 1-нд амиа алдагсдын ар гэрийнхэн гээд зургаан хэргийн хохирогчид нэгдэн цаашид нэгдсэн журмаар хохирлоо барагдуулж, хариуцлага тооцуулахын төлөө зорилгоо тодорхойлсон. Өнөөдөр /өчигдөр/ Ерөнхий сайд С.Батболдтой уулзахаар хүсэлт гаргасан байсан. Та нарыг хүлээж авав уу?
-Хохирогчдын нэгдсэн холбоо гэж байгуулсан. Монголд эрх нь зөрчигдсөн, бие сэтгэлээрээ хохирсон хүмүүст дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг шиг л хэцүү байгаа болохоор нэгдэн нийлж тэмцэхээр болсон юм. Би л гэхэд Хонгор сумын хордсон иргэдийн нэг нь. Сумын төвд алт угаах зөвшөөрлийг Засаг дарга өгсний балгаар би зүгээр байсан 100 гаруй гахайгаа алдаад зогсохгүй өөрөө хордсон. Манай нутгийнхан ч ялгаагүй, малаа алдацгаасан. Гэтэл төрийн албан хаагчын буруугаас болсон энэ мэт хэрэгт нөхөн олговор олгох нь байтугай хордуулсан гэдгээ ч хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэгсэн хэрнээ өөрсдийн хариуцлагагүйгээс болоод өвс, тэжээлээ бэлтгэж аваагүйгээс малаа үхүүлсэн хүмүүст төлбөр өгч, толгойг нь илж байна, төр. Энэ юу гэсэн үг вэ. Ямар учраас хордуулсан хүмүүсийнхээ нөхөн олговрыг өгөөгүй хэрнээ хаа хамаагүй малчин хувийнхаа малыг үхүүлэхэд татвар төлөгчдийн хуруу хумсаа хугалах шахам бүрдүүлдэг төсвийн мөнгөнөөс нөхөн төлбөр өгөөд байгаа юм бэ гээд олон жишээ байна.
Гэтэл бидэн шиг олон хохирогчдыг Засгийн газар нуухыг оролдож байна шүү дээ. Тиймээс тэр бүх хохирогчид асуудлаа шийдүүлэхээр нэгдсэн.
-Засгийн газарт л очоод гацаад байна гэж та бүхэн дүгнэж байгаа хэрэг үү?
-Засгийн газарт. Төр засаг болохоо байчихсан байна шүү дээ. Төр засгийн түшмэдүүдээс болоод иргэд хохирч байна. Би хариуцлагагүй төрийн түшмэдээс болоод бүхэл бүтэн гахайн аж ахуйгаараа, эрүүл мэндээрээ хохирсон хүн. Өөрийн хөдөлмөрөөрөө, хөлсөө урсгаж амьдарлаа залгуулж байсан. Гэтэл тэр бүхнийг маань хордуулаад үгүй хийчихсэн шүү дээ. Сүүлдээ Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Химийн албаны дарга н.Жаргалсайхан “Хонгор сумаас цианит хураагаагүй цемент хураасан” гэж мэлздэг болсон. Ингэж л хэлдэг хүмүүс. 14 шуудай цианит хураачихаад шүү дээ.
-Хонгор сумын иргэдээс гаж хөгжилтэй хүүхэд гарч, үнээнээс нь үсгүй тугал гардаг нь хэвээрэй л байгаа гэл үү?
-Одоо харицангуй гайгүй болсон ч ор тас алга болчихоогүй.
-Хоргүй болж байна гэсэн үг үү?
-Үгүй. Хүнд шатандаа орохоороо нууц хэлбэрт ордог гэсэн. Цианит бол хүний биед ороод аль нэг муу эрхтнийг нь барьж өвчлүүлдэг. Тиймээс хүмүүс тухайн муу эрхтэн нь хүндэрсээр өөд болдог юм билээ. Өнгөрсөн долоо хоногт гэхэд манай сумаас нэг хүн хавдартай гэх оноштойгоор хотод эмчлүүлэхээр ирсэн. Тэрийг харахад бас л өөрийнх нь муу гэдэг байсан эрхтэн нь улам дордож хавдар болчихсон юм билээ. Гэхдээ шинжилгээгээр энэ бүхэн ердөөсөө гардаггүй. Яагаад гэхээр дархлаа нь суларчихсан. Дархлаа нь суларсан хүн мэдээж янз бүрийн өвчин тусна. Тийм болохоор эмч нар хордоогүй л гэдэг. Харин хавдар оноштойгоор өөд болсон хүмүүс бүгдээрээ гэдэс дотор нь идээлчихсэн гэдгийг нь яаж ч нуугаад чадахгүй л дээ.
-Эмч нар буруутай гэж хэлэх гээд байна уу, та?
-Би Засгийн газрын шугааар Эрүүл мэндийн яамнаас томилогдсон эмч нар хоёр хүнийг алсан гэдгийг баталж чадна. Эрүүл мэндийн яам Хонгор сумын 13 хүнийг эмчлэхээр III эмнэлэгт авчрахдаа нэг хүнийг өөрт нь, ар гэрийнхэнд нь хэлэлгүйгээр элгийг нь боочихсон. Түүнээс болж тэр хүн нас барсан. Нөгөө хүнийг нь болохоор хавдсан булчирхайг нь түүгээд авчихсан. Хүний булчирхай ажилтай байгаа болоод л хавдаж байгаа шүү дээ. Булчирхайгүй хүн яаж дархлаатай байх юм бэ. Тиймээс тэр хүмүүс туршилт хийсэн гэж бодож байгаа. Тэр битгий хэл Хонгорыг хордсон гэх яриаг даруулахын тулд эмч нарт даалгавар өгсөн байгаа юм.
-Юу гэж даалгавар өгсөн юм бол. Тангараг өргөсөн хүмүүс тэр зааврыг нь дагах уу?
-ЭМЯ эмч нарт эмчлэх эрх олгодог. Тиймээс ерөөсөө л тэрэнтэй нь ярьсан байгаа юм. Хоолоо олж идэхийн тулд эмч нар арга буюу Хонгорыг худалсан. Өнөөдөр Хонгорын ерөнхий эмчээр хотоос томилсон н.Цэцгээ гэдэг хүн яагаад тэндээ байгаад байна гээч?
-Яагаад?
-н.Цэцгээ гэдэг хүн ажлаа ч хийж чадахгүй хүн шүү дээ. Тэрний гаргадаг ганц онош нь хүн болгоныг хамуутай болгох. Нэг ч хүнд хамууны шинжилгээ хийхгүйгээр л тэгээд оношлочихно. Тийм хүнийг томилоод л хорыг даруулахаар суулгаж байна. Бас түүнтэй адилаар хаа хамаагүй ондоо газраас Ч.Чүлтэмбат гэгчийг авчраад Засаг даргаар томилчихсон. Зорилго нь бас л ижилхэн.
-Олон улсын шинжээчид бас л Хонгорыг хоргүй гэж тогтоосон биз дээ?
-Тэднийг ирэхэд нь би хэлсэн. Биднийг хамуутай гээд байгаа учраас хамууныхаа багажаар шинжилгээ хийгээрэй гэж захисан. Гэтэл нэг ч хамууны багаж авчираагүй гэсэн хэрнээ дүгнэлтдээ хамуутай болгоод л гаргачихсан. Дэлхийн, дотоодын эмч, шинжээчид хамуутай гээ хонгорчуудыг дөрвөн жил дарамталж, доромжилж байна.
-Олон улсын шинжээчдийн дүгнэлт тэгж гарсан юм уу?
-Олон улсын шинжээчид ерөөсөө л манай эмч нарын зөвлөгөөгөөр ажиллаж байсан. Олон улсын эмч ирэхэд ороод “Энэ хамуу мөн үү” гэж ч хэлж байсан. Тэгэхэд “мэдэхгүй” гэж хэлсэн. Тэгсэн хэрнээ яагаад олон улсын дүгнэлтэн дээр “Хамуутай, арьс өнгөний өвчтэй байсан” гэж гаргасныг нь гайхаад байгаа. Сүүлдээ олон улсын шинжээчдийг хүртэл лоббидсон гэж ойлгосон. Энэ асуудлаар би олон улсын шүүхт хандчихсан.
-Шинжээчдийн бүрэлдэхүүн ямар чиглэлийн эмч нар ирсэн юм бэ?
-Зөвхөн мөнгөн усны чиглэлийн хүмүүс л ирсэн. Цианитын талаар биднээс ч муу мэдлэгтэй гэмээр хүмүүс шүү. Хонгорын иргэд анхандаа харвалтаар нас барж эхэлсэн нь ч цианитаас хордсон шинж тэмдэг юм билээ. Мэргэжлийн хүмүүс энэ талаарх номонд нь тэмдэглэсэн байдаг юм.
-Анхны шинжилгээний дүн хордлогын хэмжээ хэд гэж гарсан юм бэ?
-Долоон мянга дахин илүү гээд бод л доо. Нэг зүйлийг хэлэхэд хэдэн жилийн өмнө гаргасан олон улсын шинжээчдийн дүнг энэ хавар олж авсан. Гэтэл одоо хүртэл Хонгор сумын иргэд яртай хэвээрэй байгаа. Тэд эмнэлэгтээ үзүүлэхээр могойн яр, хамуу, тэмбүү л гэж оношлодог учраас үзүүлэхээ ч больсон.
-Хотод ирээд эмчлүүлж болдоггүй юм уу?
-Ялгаа байхгүй. Намайг Хонгор сумын иргэн биш гэж хэлээд шинжилгээ өгөөд явж байхад Арьс өнгөний төвийн н.Мягмаржав гэдэг авгай тааралдсан. Гэтэл долоо хоногийн дараа шинжилгээнийхээ хариугаа авах гээд очтол шинжилгээ авсан хүн нь байхгүй н.Мягмаржав хариуг нь цээжээрээ бичиж өгч байгаа юм. Тэгээд “Улаан үлд” гэж оношлосон. Ингэснийхээ төлөө тэр хүн Арьс өнгөний төвийн орлогч дарга болсон. Ж.Сауле байна. Ж.Сауле Хонгорыг хордоогүй гэснийхээ төлөө Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд болсон. Л.Жамбалжав мөн л тэгж хэлээд I эмнэлгийн дарга болчихсон. Харин түрүүний хэлдэг н.Жаргалсайхан мэргэжилтэн байснаа БОАЖЯ-ны Химийн албаны дарга болчихсон. Эд бүгдээрээ Хонгорыг хоргүй гэснийхээ төлөө шагнуулсан. Байг гэхэд Хонгор сумын Байгаль орчны байцаагч байсан Болормаа гэдэг эмэгтэй мөнгө идсэн хэргээр ажлаасаа халагдсан ч “Үүнийг чинь ил гаргана” гээд Хонгорыг хордсоныг нь баталсан материал бариад явсаныхаа дараа Замын-Үүдийн байцаагч болчихсон байх жишээтэй.
-Ингэж ярьсан Хонгор сумын иргэдийг гадуурхдаг гэдэг биз дээ. Таныг яах бол?
-Смайл гээд 13 настай хүүгийн дотор гэдэс нь идээлээд хагалгаанд орсон. Ингэсний дараа аав, ээж нь гомдол гаргасан чинь дотуур байрнаас нь хүүхдийг нь хасаад, сургууль завсардуулчихсан. Энэ мэт юм зөндөө байгаа. Хонгорын иргэд Ч.Чүлтэмбат гэдэг хүний дарамтанд амьдардаг. Жишээлэхэд, саяхан хавдраар өнгөрсөн охины ээжтэй хамт хэвлэлийн бага хурал хийлгэчихээд очиход намайг цаазлах гэж байгаа мэт аашилсан.
-Яалаа гэж тэр вэ?
-Бүх өөрийнхөө гэсэн хүмүүсийг зар тараагаад цуглуулчихсан хуралдуулаад Хонгорын иргэдийн төлөөлөл болгочихсон байсан. Тэгснээ өөрөө босч ирээд “Үр хүүхдийнхээ төлөө сайхан амьдармаар байна. Чи ингэхээ боль” гэж байна лээ. Уг нь үр хүүхдээ бодсон эцэг хүн бол ингэж тэнэгтэхгүй л байсан.
-Ингэхэд Засаг дарга Ч.Чүлтэмбат өөрөө Хонгорт амьдардаг биз дээ?
-Амьдардаггүй. Сумын захиргаанд ажиллагсдаас н.Лхагвасүрэн, Содномпунцаг гэж хоёр хүн л Хонгорт амьдардаг. Бусад нь бүгд Дарханд. Хонгорт амьдарвал хордоно гэдгээ мэдэж байгаа л даа, тэд. Тэр битгий хэл сумын эмчээр очсон н.Цэцгээ өөрөө хүртэл бие нь улаан эрээн болчихсон өөрийнх нь хэлдгээр хамуурчихсан сууж байгаа юм чинь, яах билээ дээ. Хамуугаа арилгаж чадахгүй эмч, эмнэлэг, улс байгаад ер нь хэрэг байна уу.
-Хавдар гэж оношлогдсон хэдэн хүн өөд болоод байна вэ?
-27 хүн хавдраар өнгөрсөн. Нийт 67 хүн нас барсан. 2007 оноос хойш хортой нөхцөл амьдруулж, хамуутай, тэмбүүтэйгээр нь доромжилж байгаад үхүүлсэн эдгээр хүмүүсийн өмнөөс би нэхэмжлэх гаргана. Одоо үлдсэн 200 орчим өрх хамуутай, тэмбүүтэйгээрээ доромжлуулсаар л байна. Тэдгээр өрх болгонд нөхөн төлбөр олгох хэрэгтэй. Эдийн засаг, сэтгэл санааны хувьд байнга доромжлуулсаар байна.
-Хонгор сумын иргэд унданд хэрэглэж байгаа ус аюулгүй болсон гэж ойлгож болох уу?
-Хонгорын хаана өвчлөл байна вэ гэхээр замын урд талын айлуудынхны биеэр гөвдөрүү туурдаг, өвчлөл их. Хойд хэсгээр нь харьцангуй гайгүй. Яагаад гэхээр шинэ усны хоолойтой болж тэндээс усаа авдаг. Харин замын урд хэсгийнхэн хуучин усаа уусаар л байгаа. Үүний лайгаар нэг гэр бүлээс дөрвөн хүн хавдартай болоод хоёр нь нас барсан. Үлдсэн хоёрынх нь нэг нь ой гарантай. Энэ хүүхэд төрөхдөө л судасны хорт хавдартай гарсан.
-Төсвийн хөрөнгө оруулалтаар ус татаж болдоггүй юм уу?
-Энэ жил төсвөөс 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орсон. Түүгээр зам барьсан, Тамгын газраа зассан болоод л дуусч байна. Ийм л юм хийж байх шив дээ.
-Хонгорын хүмүүст хорт хавдартай гэх онош өөр хоорондоо хэр хугацаатай илэрдэг юм бэ?
-Өнгөрсөн долоо хоногт нэг хүн шинээр хорт хавдартай болж, нэг хүн нас барсан.
-Уснаас л болоод байна, тийм үү?
-1,3 тэрбум төгрөгөөр хоолой татсан. Тэр мөнгө хаачсан бэ. Хоёрхон худаг ухаад гурван километр газар хоолой татахад тийм мөнгө гарах уу гэдгийг ч шалгуулах л хэрэгтэй. Замын өмнөд хэсэгт худаг татаагүй. Одоо татах хэрэгтэй. Тэгээгүйгээс ч өвчлөл их байгаа. Тиймээс өвчлөл ихтэй газар цэвэр ус хүргэх арга хэмжээ авах хэрэгтэй. Анх хор илрэхэд дарга нар бүгдээрээ л гүйлдээд байсан. Мөнгө гаргасны дараа бүгдээрээ л алга болчихсон доо. Одоо хэн нь ч харагдахаа байсан.
-Бас нэг эмэгтэй хавдраар хөлөө тайруулсан байх аа?
-Тэр охин өнгөрсөн долоо хоногт өнгөрсөн. Талийгаачтай яг ижилхэн шинж тэмдэг өөр нэгэн охинд илэрсэн. Талийгаач хөлийн тавхай дээр гарсан зүйлээ эмнэлэгт очоод үзүүлэхэд таслаад авчихдаг гээд л авчихсан байгаа юм. Түүнээс л болоод хорт хавдар болчихсон. Энэ бол хүн амины хэрэг шүү дээ. С.Ламбаа “Хариуцлагатай байна” гээд байсан хаана байна вэ, тэр хариуцлага нь. Уур хүрэхээс ч өөр арга алга.
-Хавдартай хүмүүс насны хувьд ямар хүмүүс байна вэ?
-Янз бүр. Ой гарантай хүүхэд байна. Хөгшин, залуу, эмэгтэй, эрэгтэй. Бүгд л тийм болж байна. Гэтэл хэвийн зүйл гээд байгаа шүү дээ.
-МАХН-ынхан саяхан иргэдээ сонсохоор орон нутгаар явсан. Сайдууд ч цуг явсан. Энэ үеэр асуудлаа танилцуулсан уу?
-Ард түмнээ сонсоё гэж байсан хүмүүсээс хоёрхон нь Хонгорт очсон. Би Ж.Саулег очвол хоёр хүн хордож нас барсан айлын худгийн усаар хоол хийж өгье гэж бодож байсан юм. Гэтэл дуудаад ч ирээгүй. Шаварт унасан шарын эзэн гэгчээр манайхаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, МАХН-ын нарийн бичгийн дарга У.Барсболд хоёр л очсон. Бусад нь очихоосоо айж байгаа.
-Хонгорчууд одоо хэрхэн амьдарч байна вэ. Ногоо тарихаар хордсон газрын ногоог авах хүн олдох уу?
-Янз янзаар л амьдарч байгаа л даа. Мэдээж төвдөө ногоо таривал хэн авах вэ дээ. Ер нь хэцүү дээ. Иргэдийг амьдрах нөхцөлгүй болгосон шүү дээ. Хэн биднээс ногоо худалдаж авч хордохыг хүсэх вэ.
-Зүгээр гээд байдаг яам, Төрийн ордоныхны цайны газрын ногоог хангаж болдоггүй юм уу. Хордоогүйг нь мэдэж байгаа хүмүүс авахгүй гэхгүй байлгүй дээ?
-Ногооноос асуудал гарахгүй байх л даа. Харин хоёр хүн өнгөрөөд байгаа айлын худгийн усаар л хоол хийгээд өөрсдөд нь өгмөөр байгаа юм.
-Ганцхан удаа идээд нөлөөлөх үү?
-Ганц идээд яах ч үгүй. Байнга л идүүлэх хэрэгтэй. Тэгж байж л ойлгох байх. УИХ-ын ордонг барих газар олдохгүй гээд л байна. Хонгорт бариач гэж гуймаар байгаа юм. Өөрсдөө ямар байгааг нь биеэрээ үзэг л дээ.
-Дарханы Засаг байсан, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа та хоёр шүүхээр заргалдаад байсан. Юу болсон бэ?
-Өөрөө өргөдлөө татаад авчихсан. Сэргээмээр байгаа бол сэргээг л гэж бодож байгаа. Би худлаа хэлээгүй юм чинь. Өөр булхайг дэлгэж болно.
-Хонгорынхон анх төмөр зам хаана гэхээс эхлээд хүчтэй асуудлаа тавьж байсан. Одоо яагаад намжчихав аа. Танаас өөр хортой гэж хэлэх хүн ер нь байна уу?
-Зөндөө бий. Яг зовлонг нь үзсэн хүмүүс надад хандаж байгаа. Тэд миний өмнөөс хэлээч гээд гарын үсгээ зураад өгдөг. Би хэнээс ч айхгүй Хонгорын төлөө дуугарна. Яагаад гэвэл би хөлсөө ургаж байж аж ахуйгаа босгосон. Гэтэл миний аж ахуйг зүгээр л сүйрүүлчихсэн. Газар тариалангийн бүх техник, 100 гаруй гахайнаас маань одоо юу ч үлдээгүй. Гахайгаа хордуулж үхүүлээд, техникээ зараад эмчилгээ хийлгээд дууссан. Гэтэл Д.Хаянхярваа намайг мөнгөний төлөө яваа гэдэг. Харин ч өөрийг нь яаж хөрөнгөтэй болсоныг би жинхэнэ мэднэ дээ.
-Яаж хөрөнгөтэй болсон юм бэ. Буруу аргаар уу?
-Төрийн сангийн нягтлан хийсэн хүн аймгийн Засаг дарга болонгуутаа тэрбумтан болчих уу?
-Харин…?
-Хүн зовж олсон мөнгөө найздаа зүгээр л нэг “land cruiser 200” бэлэглэх үү. Түүний талаарх олон материалыг хүмүүс надад авчирч өгсөн. Бүх юмыг нь, яаж хөрөнгөтэй болсныг нь ч хэлсэн. Тиймээс түүнээс би айхгүй. Хонгор сумаас хор илэрлээ гэнгүүт маргааш нь Хонгорт байсан алаг үхрүүдээ зөөсөн хүн шүү дээ. Одоо герман үүлдрийн үхрүүд нь Салхитад байгаа. Биднийг үхрээс л доогуур үзсэн хүн шүү дээ.
-Таны эмчилгээ хэр байгаа вэ. Эмчилгээнд хэдэн төгрөг зарцуулж байна?
-Долоо хоногийн ажлын өдрүүдэд ирж эмчлүүлдэг. Бие гайгүй сайжирч байгаа. Долоо хоногт ирж очихдоо л 12 мянган төгрөг зарцуулчихдаг. Дор хаяж 30 мянган төгрөг зарцуулна даа. Зөвхөн ирж очих унаа, хоолны мөнгөнд шүү дээ. Ингэсээр байгаа одоо надад юу л үлдээгүй.
-Одоо юу хийж байгаа вэ, та?
-Механикийн инженер болохоороо машин засч хэдэн төгрөг олчихдог. Найзууд ч тусална.
-Та нартай иргэний хөдөлгөөнүүд нэгдэж байгаа гэсэн?
-Ойролцоогоор 70-80 иргэний хөдөлгөөн бий. Зөвхөн Хохирогчдын нэгдсэн холбоо гэхэд л зургаан бүлэг хохирогчид байгаа шүү дээ. Тиймээс бид нэгдэж долдугаар сарын 2-нд Монгол бүлгэм гэж албан ёсоор тэмцэхээр болсноо мэдэгдэнэ.
-Сүүлийн үед иргэний хөдөлгөөнүүд улстөрчдийн гар хөл болон жагсаал, цуглаан хийдэг болсон нь нууц биш. Тэдэнтэй нэгдээд бас нэгнийх нь ашиг сонирхолд үйлчилж, зорилгоосоо хазайхыг үгүйсгэхгүй шүү дээ, та бүхнийг?
-Тийм зүйл болохгүй. Бид эхнийх нь хүмүүстэй 2-3 жил хамтарч ажиллаж байгаа. Бидний зорилго нэг шүү дээ. Монгол оронд болохгүй, бүтэхгүй байгаа асуудлыг шийдье гэхээр Засгийн газрын төвшинд очоод л гацдаг. Тиймээс тэр бүхний төлөө нийлээд тэмцэнэ. Хэрэгждэг хууль ч гэж алга. Эрүүгийн хуулийн 272 дугаар зүйл ангийг хулгайлснаар “МИ-8”-ийн хэрэг, Багануурын “Азийн чоно”-ын хэрэг, Хонгор сумын хэрэг, Хадгаламж зээлийн хоршоо гээд олон хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ бүхнийг зориудаар зохион байгуулж, ялаас мултруулахын тулд Ц.Нямдорж мэтийн хүмүүс хуйвалдаж хуулийн заалт хулгайлсан. Одоо тэднээс айдаг хөг нь өнгөрсөн. Нэгэнт эмчилгээгүй болсон учраас эцсээ хүртэл тэмцэж байгаад л үхнэ гэж боддог болсон. Яагаад гэвэл миний үр хүүхэд хойшид амьдарна. Тэд сайхан амьдраасай гэж хүсдэг учраас тэднийхээ төлөө тэмцэх л болно. Гарын үсгээ зурж чадахгүй гадны хүнийг мэргэжилтэн гээд л өргөмжлөөд өндөр цалинтай ажил хийлгэж, нөгөөдүүл нь иргэдийг нь хордуулаад, дээд боловсрол эзэмшсэн монголчууд цэвэрлэгч хийгээд баймааргүй байна.
-Ярилцлага өгсөнд баярлалаа. Танд амжилт хүсье.
Ярилцсан: Л.Нарантөгс
irgen 2012 on 2010-06-29 98.164.15.188
HayanHyarvaa gedeg neg muu mondol shig yum tarvaga bolchihood ih hoshgirood baigaa yumaa 2012 ond saaral ordnoos garahaar ni Gahain tooroi bolgonoo Hongoriin hordson gazariin garaar ni maajuulj hordson nogoogiin amluun chihej ter hunees iluu nuulgen shiljuuldeg olon uher aj ahui Hongoriin buulgasan baishingaar barsan HAUSIIN bugdiig huraaj avnaa DARHAN HONGORIIN ard tumen luivarchingaas yumaa avtsgaanaa
Бат 2010-06-29 182.160.37.78
Хаянхярваа алсын хараатай луйварчин даа Одоо Дарханд байгаа Эрдэнэбат мэтийн чадвар муутай нөхөд бүгд түүний харцаар амьдарч байгааМАХН гэж ийм л
tsetsendelger tserendorj 2010-06-29 76.246.17.38
hongoriin bodit uneniig bi medehgui baina gehdee chi eeree heneer ch zaalgahgui asuudliig bodit baidlaar dugnej baigaa gej oilgoj baina engersen buh hohiroloo baragduulah gedeg neg asuudal harin ireeduid tsaashdaa yahav gedeg chuhal asuudal hohisoor baigaa ni uneheer unen bol haramsaltai hereg uuniig taslan zogsoohiig hicheej temtsliig buh shatand ybuulah heregtei bol uu ymarch baisan dabs hiivel uustal ajil hiivel duustal gedeg biz dee shavi mini
anhaar 2010-06-29 90.176.62.47
Ard tumnee bodohgui 20 n jil luubir hiij baigaa nuhduudiig tseerluuleh tsag boljee irgenii dain degdeh nuhtsul burdsen bainaudahgui muusain tsagaan gartai luubirchid tseerlel hurteh bolno
zochin 2010-06-29 98.164.15.188
CI medehguich chamaig demjij bui ulsuud ih bii shuu ene hezee negen tsagt zadarnaa ter ued HAYANHYARVAA BATNARAN ta 3iin bair soligdoh tsag udahgui irnee
mondol chin 2010-06-29 98.164.15.188
Hayanhyarvaag Darhan uul aimgiinhan sain medne aimgiin darga bolohoosoo omno yuch baisan avaad ireechee bi hiigeed shahaad ogoe nadad 3nii negiig ni ogchih amidral hund bna yag tsalingaaraa amidarch haragdaach geedel yavdag neg haviin g*** shig yum baisan odoo tegsen chin namariin tarvaga shig haaya neg nuhneesee garch gants 2 hoshgirchhood bolomjiin tosol baival tonshij mongo saachihaad suuj bnaEEDEE ene nohoroor udirduulaad mongol uls saihan bolno gevelMONGOLCHUUDAA tom enduurel ton zuud tom MOROODOL bolno shuu odoo buudaal neeree tarvaga bol idchihmeer HAYANHYARVAA yum bolohoor tarvaga nil ideh baihdaa
bf 2010-06-29 180.235.166.177
door bichsen hvn haynhyrbaagiin gar hol bna harin ter abgai ni harin ch vnen setgeleeree zob salgadag gedgiig medne bi ooroo nygtlan hvn bna
Zochin 2010-06-29 195.178.88.237
Darkhan-Uul aimgiin Mergeljliin hyanaltin heltest sanhyygiin baitsaagch hiideg Monhbataa tanai avgai busdiig herhen daramtalj hahuul avdagiig chi medehgyi baiv gej Tanai avgai ene bohir avilgal gemgyi hymyysiig gemt bolgoj busdiin amidrald Hongorin tsianataas dutrahaargyi urshig tarisan Herev tanai hadam aav Hongorin zasag darga hiij baisan bol chi ingej hudlaa busad hymyysiin erh ashgiin omnoos geed gyih baisan bol uu
zochin 2010-06-29 82.141.227.210
erhem gishuudee ta ehleed uls ornoo jaahan hogjuulchihard tumenee yadaj tsalingaar n saihan amidruuldag bolgochihldootegeed daraa n ordonoo barina uuoboohoigoo barina uu oorsdoo medterniihee orond ger horoolliin 100 ailiigch gesen oron suutstai bolgochibol aan
Зочин 2010-06-29 202.179.1.185
ГОЛ НЬ ЗАМААСАА ХАЗАЙХГҮЙ ЯВАХ ХЭРЭГТЭЙЭД ХӨРӨНГӨ АЛБАН ТУШААЛ АМЛАЛТАНД ХУУРТАЖ БОЛОХГҮЙЭЦСИЙ НЬ ҮЗЭХИЙН ТУЛД БУСДЫН ТӨЛӨӨ ӨӨРИЙГӨӨ ЗОЛИОСЛОХОД БЭЛЭН СЭТГЭЛЭЭР ЯВБАЛ ЯЛНАГЭХДЭЭ ӨНӨӨГИЙН БАЙДЛААР ЭНЭ ЯЛАЛТЫН БОЛОМЖ НЬ НИЛЭЭН БАГА ХУВЬТАЙ БАЙНА БАЙХЯАГААД ГЭВЭЛ ХҮЧЭЭ АВСАН ГАЛТ ТЭРЭГНИЙ ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА ГЭДГЭЭ БОДГАЛТ ТЭРЭГИЙГ ЗОГСООХЫН ТУЛД ТӨДИЙ ЧИНЭЭНИЙ ХҮЧ ШААРДЛАГАТАЙҮГҮЙ БОЛ НЯЦ ДАЙРУУЛААД ӨНГӨРНӨГОЛ НЬ ХҮЧХҮЧТЭЙ БОЛОХЫН ТУЛД НЭГДЭЛ ХЭРЭГТЭЙМОНГОЛЧУУДАД ЭНЭ ЧАНАР ДУТМАГ БАЙДАГБҮХ ХҮН ДОТООД СЭТГЭЛЭЭ ГАРГАХ ЧАДВАЛ ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ БОЛОМЖ БИЙГЭВЧ ТЭД ЗҮГЭЭР Л ХАРААД БУХИМДААД ЦААШ НЬ ЮУ БОЛОХЫГ ХҮЛЭЭЖ СУУДАГАМЖИЛТ ХҮСЬЕИХ ҮЙЛСИЙН ЭХЛЭЛ БОЛОХ БОЛТУГАЙ
re 2010-06-29 180.235.166.177
ene zaluu ch ih zobj baigaa da haynhyrbaa ch sainaa vzehgvi de dvv ni aimgiin zasag darga baihad ni shine 469 mashiniig i unagaahad ni zob zvgeer ongrooson shv de
Зочин 2010-06-29 90.41.235.61
Unen hojuu ch gesen zaaval yaldag yum Chamd amjilt huseye Eedee ene MAHN gedeg chine tsus nulimasand durtai humuusiin tsugluulga shuu dee
hm 2010-06-29 218.37.0.77
ooriin nutag us ard irgediinhee toloo duugarch bgaa zaluu chamd amjilt husie harin ynen yaltal ih l berhsheel tuulna daa
Зочин 2010-06-29 116.112.142.219
Манай хятадуудад худалдагдсан түшмэдүүд юу ч хийхгүй тэр ч байтугай НҮБ-ийн нэртэй мэргэжилтнүүд ч хятадудыг догиноно Тэгэхээр Хятдад худалдагдсан МАХН-ын этгээдүүд одоо их л цодгор болсон байна Үүнийг нөхдөө анхааралдаа авах хэрэгтэй байна ТҮркүүд л манай орнд Хятадын аюулаас аварч магадгүй Орос ах нар маань ч хятадад худалдгдсан Сибирийн модоо газраа түрээслүүлж байгаа гэсэнв Хохирсон иргэд нүчээ нэгэтгэх нь зүйтэй эцсийн эцэст хятадуудын Монгол дахь үйл ажиллагааны эсрэг юм шүү дээ Хятадын цагдаагийн байгууллагын салбарыг Монголд байгуулах юм гэсэн эд нар чинь өөрсдийн хулгай нарыг нэг монгол хулгайч нартай хамт шийдэж магад Эхний үед шүү дээ Яахгаад гэвэл сүрхий ажил хийсэн болох гэж
88940273 2010-06-29 182.160.22.73
Хашаа байшин зарна Сүхдүүрэг Иргэний бүртгэл мэдээллийн төвийн чанх хойд талдСайхан цэвэрхэн хашаа
Зочин 2010-06-29 182.160.8.135
засгийн газрын ордныг ч бас нүүлгэе
Зочин 2010-06-29 202.126.90.130
hongor nertei tsewer us gargaad hongort ni xiigeed naashaa turiin ordond niilvvlyeted uuxnuu vgvi yu
Зочин 2010-06-29 202.131.225.122
энэ хонгор заябааал
Зочин 2010-06-29 111.188.63.97
Ih zov yum helj zunjin arhidaj balairaad bovsoo avaagui yumnuud malaa uhuuleheer yahaaraa bidnii mongoor tusaldag bilee tegsen mortloo mahaa hezee ch hyamd zardagguishdee
Зочин 2010-06-29 202.55.183.156
Amerikaas oruulj irsen shine HPToshiba brandiin core I 5 priocessortoi laptopnuud zarj bna Naadmyn hyamdral 10 Utas 99 07 03 95
Зочин 2010-06-29 182.160.3.251
Хаянаярваа ч юу ч тоохгүй Дархандаа найз хулгайч нартайгаа архи уугаад л марзагнаад л ангаа агнаад л явж байна билээ Тэр чин МАХН-н гишүүн шүү дээ Чи дийлэхгүй дээ